logo
Обамаг гэмт хэрэгтний ах дүү нар санхүүжүүлжээ

Обамаг гэмт хэрэгтний ах дүү нар санхүүжүүлжээ

2012/02/28
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн өмнөх кампанит ажлын гол хан­дивлагчдаар Мексикийн мө­рий­тэй тоглоомын маг­натын төрөл төрөгсөд тодор­чээ. Энэ талаар “Нью-Йорк Таймс” сонин мягмар гарагт мэ­дээллээ.
Тус сонинд бичсэнээр казиногийн эзэн, “Пепе” нэрээрээ алдаршсан Хуан Хосе Рохас Кардон 1994 онд луй­вар хийсэн, хар тамхи хууль бусаар наймаалсан хэр­гээр Айова мужийн шүүхээс буруут­гагдан, Мексик рүү дүр­вэсэн билээ.
АНУ-ын Төрийн депар­таментийн баримтад дурд­санаар Пепе Кардоныг түүнч­лэн Мексикт бизнесийн өр­сөл­дөгчөө устгасан, улс­төрч­­дийн хууль бус өг­лөг өг­сөн хэрэгт сэжиглэж байгаа аж.
Харин жилийн өмнө Пепе Кардоны дүү Карлос Ардчилсан намын орон нут­гийн салбарын даргатай тохиролцож, Айова мужийн ам­бан захирагчаас дүрвэсэн ахын­хаа өмнөөс өршөөл хүс­сэн байна.
Өнгөрсөн жилийн на­мар Карлос, түүний дүү Альберто нар Обамагийн сонгуулийн өмнөх кампанит ажилд мөнгө цуглуулж эхэлсэн юм. Үүнээс өмнө тэд ийм арга хэмжээнд огт оролцож байгаагүй хэмээн АНУ-ын Ардчилсан намын идэвхтнүүд “Нью-Йорк Таймс” сонинд бичжээ.
Обамагийн сонгуулийн кампанит ажилтнуудын мэдэгд­сэнээр Карлос, Аль­берто болон тэдний охин дүү Летиция нар намын санд 200 гаруй мянган доллар хандивласан байна.
Ийм шуугиан дэгдсэнтэй холбогдуулан Сонгуулийн штабын дарга Бен Лаболт “Асуудал гарсан учраас бид эдгээр этгээдэд мөнгийг нь бу­цаан олгох болно” хэмээн мэдэгджээ.
Харин Пепегийн гэргий Габ­риэля “Бид нутгийн ис­пани хэлтэй бүлгийнхнийг удаан хугацааны турш дэмж­сээр ирсэн. Тиймээс Оба­маг дахин сонгогдоосой гэж хүссэн учраас ард­чи­лагч­дад хандив өргөсөн юм” гэжээ.

"Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш