logo
Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчийг хоёр сарын дараа томилно

Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчийг хоёр сарын дараа томилно

2012/02/28
Дэлхийн банкны захир­луудын зөвлөл шинэ ерөн­хийлөгчөө энэ оны дөрөв­дүгээр сарын 20-ноос өмнө томилно гэж тус бай­гуул­лагын хэвлэлийн албанаас мэ­дээлжээ.
Одоогийн тэргүүн Роберт Золликийн бүрэн эрхийн таван жилийн хугацаа дуус­гавар болж байгаа учраас зургаадугаар сарын 30-нд албан тушаалаа өгнө хэмээн өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн билээ. Түүний халааг авах хүнийг тодруулах ажлыг Ба­рак Обамагийн засаг захир­гаа эрхэлнэ гэж ажиглагчид үзэж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ болон Баруун Европын хооронд олон улсын санхүүгийн инс­титутуудын удирдах дээд албан тушаалтнуудыг хуваа­рилах бичигдээгүй хууль үйлчилж эхэлсэн. Тэрхүү хууль нь Дэлхийн банкны ерөн­хийлөгчийг америкчууд, Олон улсын валютын сангийн тэргүүнийг европчууд томилдог уламжлал юм.

Харин сүүлийн жилүүдэд энэхүү туршлагыг дэлхийн бусад орон шүүмжлэх бол­жээ. Золликийн өмнө тус бай­гуул­лагыг удирдаж байсан Пол Вулфовиц хуга­цаанаасаа өм­нө огцорсноос болж Дэл­хийн банк 2011 онд ерөн­хий­лөгчийн албан ту­шаалыг орлох шинэ дүрэм баталсан билээ.
Дэлхийн банкны ерөн­хий­лөгчид нэр дэвшигчдийг ирэх гуравдугаар сарын 23-ны баасан гарагаас өмнө тод­руулна. Нэр дэвшигч­дийг Дэлхийн банкны захир­луудын зөвлөл өөрөөсөө болон оролцогч орны иргэ­нээс тодруулно.
Одоо­гоор тус бай­гуул­лагын захирлуудын зөв­лөлд 25 хүн бий. Дэлхийн найман их гүрэн уг зөвлөлд өөрийн төлөөлөгчидтэй бол бусад гүйцэтгэх захирал нь бүлэг орнуудын ашиг сонирхлыг төлөөлөн ажилладаг. Мөн энэ банк дээд албан тушаалд нэр дэвшүүлэх эрх бүхий “эрх­лэгчид”-тэй. Энэ бол бай­­гуул­лагын сайдын түвш­ний бүх гишүүн орны төлөөлөгчид бөгөөд жилд хоёр удаа хуралд­даг, Дэлхийн банкны дээд удирдлага юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш