Би ер нь өөрийгөө “би” гэж мэдэхээс “би” гэдэг хүн хэн бэ, хэдэн онд, хаана аль хавтгай дээр төрсөн, яг хэний хэн бэ, хэн гэгч гайхлыг “би”гэж албан ёсоор үзэх вэ гэдгийг сайн мэдээгүй л явлаа.
Хүнээс илүү гарч үзээгүй болохоор хөөрхий тэр “би” гэгч нөхөр байгаа байхгүй нь мэдэгдэхгүй миний дотор дэн дун явжээ.Хэлтсийн дарга болсон тэр өдрөөс хойш “би” гуай харин дотор тасартал тийчлээд “Би хэн бэ?Чацганы гэрүүд ээ” гээд гэнэт босоод ирэв.”Би мэдэж байна” л гэнэ.”Би чадна” л гэнэ.”Би хэн бэ?Та нар нусгайнууд мэдэх үү” л гэнэ.”Би”-гүй юм гэж байхаа болилоо.
Зурагтын суваг солиход хүртэл булааж аваад “Үндэсний сувгаар та нар юу үзэх юм бэ?Солонгос сериал үзэх үү?Аллага дээрэм үү?Хөдөөний хэдэн халтайсан нуухтай малчдыг харах уу?Хараар ажиллаж байгаад баригдаад нутаг буцаж байгаа бичиг баримтны зөрчилтэй хөвөнтэй хувцастангуудыг үзэх үү?...Цаана чинь хэдэн он бэ?Нүүрээ хүйтэн усаар угаагаад соёлт ертөнцийн зүг хараач,Их мөстлөгийн үе өнгөрсөн шүү дээ” гээд том жижигүй толгой “хяргах” гээд нэг л “дүүхэлзсэн” амьтан...”Би” гэдгийг уг нь “гэмгүй”мөрөөрөө надад “хань”-тай,”өмөг түшиг” болох “найз“юм бол уу гэж бодож явсан чинь буруутдаг байна.
Миний бодсоноос гурван зуун жаран градус өөр аж.Намайг “томрох”-ын хирээр дагаад “томроод” байсан байгаа юм.Бие томроод дөчин хоёр размерын гутал өмсдөг болсон үеэс мэдэгдээд байсан билээ.Автобусанд хумсаа лаакадсан хуруу нь ил гарсан зуны сандаал дээр гишгих гэж дарвалзаад...Даруухан тулдаа би л түүний “хандыг” дараад явжээ.Тавин размерын костюм өмсдөг жил толины өмнө гэнэт “тодорч” суга урчих шахан хоёр гарыг минь дээш тохойгоор өргөн гозолзуулаад үнэтэй костюмыг нь ханз “тавих” дөхлөө.Хувцасны дэлгүүрт ороход хувцас сонгуулахгүй өмнүүр ороод “Хуго Босс”,”Лакост” гэж яриад үгүй мөн төвөгтэй шүү.Сургуульд байхад дуу нь ч гардаггүй самбарын өмнө шилээ маажиж зогсоход нянгийн чинээ тус болдоггүй байсан “хэлгүй Даадаа” хэлд ороод англи,францаар хүн “загнаад” амиар минь ганц “хийж” байнаа.
Мэдэхгүй чадахгүй хараагүй сонсоогүй юм ч гэж түүнд үгүй.Толгойн дээр гарч суугаад,тийшээ яв ийшээ хар гээд “эргүүтүүлж” өгнө.Сүйт бүсгүйтэйгээ уулзахаар очлоо.Тэгтэл “Би гуай” галзуурч өглөө.”Нүд чинь сохорсон уу?Ердийн нэг байдаг л хүүхэн байна ш тээ.Арай чи энэнтэй сууж амьдралаа гунигийн нүдээр харж явах хэрэг үү?Наад долироо томхон нээгээд цацсан будаа шиг хорвоогоор нэг гунхалзсан,хөлөө холгосон өндөр өсгийт угласан хүүхнүүдийг хормой доогуур нь шагайгаад сайн хар даа.Мянгаа сянгаагаас сайн асуу л даа.Марзан Шаравын зурсан шиг “марзан” юмнуудтай зууралдах хэрэггүй.”Плейбой” дээр гардаг хүүхнүүдийг фэйс бүүкээс сайн хайгаач.Интернет минтернет “ажиллуулж” чадна биз дээ.Мэйл хаяг байгаа юу?Мэйсэнжэрдээд явж байтал “миссүүд” орж ирээд “ай лаав юү” гэдэг юм шүү дээ.Чатаар санаандгүй орвол Чаплин ч “амжуулж” чадаагүй охидууд шав шалдан “даллаж” байгаа” гээд сүйт бүсгүйг минь золтой л “хөөгөөд” явуулсангүй.”Аав нь юу хийдэг ий?” гэж асуулаа.”Алт Холдин”-гийн захирал гэж хариуллаа.”Аа,болж байна” гээд ам сайтай байлаа.”Ээж нь хаа байдаг уу?” гэж асуулаа.”Энэтхэгт элчин сайд” гэж хэллээ.Эргэлзэж байснаа “Ирландад байсан бол дээр дээ” гэж ихэмсэгээр өгүүлэв.Эцэст нь сүйт бүсгүйгийн минь эрхэлдэг ажлыг асуулаа.Хойд Америкт хоёр дээд сургууль төгсөнийг нь өчлөө.”Харвардад төгсөн үү?” гэхээр нь “тийм “гэлээ.Тэгсэн уртаар санаа алдсанаа “Сайнтай нь сууж,сайхантай нь сүүлэрдэг хорвоо шүү дээ.”Мангаа” захирлын ивээн тэтгэдэг миссийн тэмцээн үзэж бай” гэж сургалаа.
Ингээд сүйт бүсгүй байсан ч хурим хийх мэдэлгүй,сүрхий хадмууд байсан ч мэнд асууж чадахгүй явах хэрэг гарав.Миний аз уул нь “шовойдог” дээрээ байгаа юм.Хэлтсийн даргаас газрын дарга боллоо.Нөгөө “Би гуай” Шархадны “өвчтөн” шиг өвчигнөнө.Үүдний жижүүр,цай зөөгч эд нарыг бол нэг нүдээрээ ч тоож харахгүй дээ.”Амь нас”-ыг нь “хариуцдаг” болохоор жолоочид “ сайн” гэж яах вэ.Гадаадад томилолтоор яваад ирэх болгондоо үнэтэй үнэртэй ус “шиднэ”.Шинэ “Бенц”-тэй хүнээс бензин тос үнэртэхгүй байх атал “үнэртэн” цацуулж ямбаганана.Аав ээж,ах дүүстэй минь уулзуулахгүй, “Тэгж битгий доошоо ор” гэж ярвалзана.Эцэг эхтэйгээ уулзахгүй би одоо хэн бэ?Тэнгэрээс унаж,тэнгисээр угаалгасан биш.Цагаан сараар аавын муу хөөргийг гаргаад тамхилах гэтэл “Нүдний булай.Наадахаа үтэр түргэн далд хий.Их хурлын баян гишүүний хүүгийн ломбардад тавьсан хөөрөг юм мэддэг хүнд жинхэнэ их гарын хөөрөг шүү.”Өвс” олж өгөөд өөрийнх болгоод ав” гэж захилаа.”Би гуай” ер “том” шүү дээ.Ярих нь “том”,харах нь “том”,хийх нь “том”.Томоос том “толгой” тохигүй гэдэг яанаа.
Тушаал доогуур ажилтнуудыг “сэлэм гялс,толгой бөндгөс” болгоно.Сайд дарга нарыг харахаараа дөрвөн хөллөх нь шахуу нахис нахис хийнэ.Хаана баяр наадам,даншиг,тайллага болно тэнд хамгийн түрүүнд оччихсон,морины наймаа яриад цогиж явна.Миний тархийг өдөр шөнөгүй “угаасаар” байгаад Монгол хүн моринд хайртай гэж итгүүлж,жилийн дараа би “Гарамгай уяач” гэдэг алдар нэрийг зүүж ,бооцоотой уралдааны “хорхойтон” боллоо.Дарга нарын хооронд далдуур “бөгс ухаж”,далаар нь цэвэр “унагаасаар” байгаад хоёр жилийн дараа уул уурхай хариуцсан сайд болж,засгийн газрын хуралдаанд оролцох болов.Энэ бүхэнд “Би гуай”-н нөр хичээнгүй дэмжлэг тусламж,авъяаслаг “зохион байгуулах” ур чадвар,алт шиг үг сургаал,бардам амлалт,хоосон цэцэрхэл,намайг “дээш” нь явуулахын тулд нам дотор хагарал гаргаж,хооронд нь талцуулан “үзэлцүүлсэн” шидэт “хор”-ны хүч чадлаар би өөдөө өрсөлдөгчөө “өвдөглөн” гарч ирсэн юм.
Дэлхийд алдар нэр нь цуурайтсан зэсийн том уурхайн төсөл дээр “Би гуай” шууд “би чадна,би мэдэж байна,хойшоо бай та нар,хормойгоо тосоод сууж бай” гээд гарын үсгээ зурчихсан.Хэрвээ хариуцлага алдах юм бол мянган жил үр удмаараа шоронд “суугаад” эдэлж дийлэхгүй тун хариуцлагатай гэрээн дээр “Дэлхийг эзэлж явсан Монгол хүний ухааныг гүйцэх “сармагчин” энэ ертөнцөөс олдохгүй” гээд баталж орхисон.Дураараа дургиж,дунд чөмгөөрөө жиргэнэ гэдгийг үнэн тодоор,”үзэглэж”,”Би” гэдэг ямар аугаа юм гэдгийг “биет”-ээр нь мань “Би гуай” олон улс орны хөх инээдийг хүргэн,бэлхэнээ тунхаглан харуулжээ.
Зуун жил ашиглах нөөцөөс зургаан хувийг нь “авах” гэрээ хийчихээд,”дэлхийд хамгийн том зэсийн уурхайтай болно гэдэг Монгол хүний мянга мянган жил хүсэж мөрөөдөж явсан мөрөөдлийг биелүүлж чадлаа” гэж засгийн газрын хурал дээр ичих ч үгүй надаар илтгэл тавиулсан шүү.Орой нь харшдаа очоод ганц шил виски “нухангаа” мөнөөх биелсэн чөтгөр “Би гуай” чихэнд ойртон “Санаа зоволтгүй ээ.Чиний үр хүүхэд мянган жил идэх “хөрөнгийг” би чиний Гонконгод байдаг дансанд чинь хийлгэчихсэн.Мөн засгийн газрын гишүүдэд “хувийг” нь чамлалтгүй тараалаа.Ерөнхий сайдад жаахан ахиухан юм өглөө.Тэгэхгүй бол цаадахь чинь ерөнхийлөгчийн “хориг”-ноос гөл “аваад” байсан юм.Ерөнхийлөгчид ч гэсэн “хувийг” нь хувилаад өгсөн.Нидэр дээрээ зургаан хувь гэж байгаа болохоос та нарт “шидсэн” хахууль дахиад арван хоёр хувь,гадны түншүүдэд “гар цайлгаад” дахиад арван хоёр хувь ингээд нийтдээ гучин хувь байхгүй юү” гэж шивнэлээ.
Гарын үсэг зурсанаас хойш би хар дардаг өвчтэй болсон тул хамаг муу муухайгаа “Би гуай”-д даатгахаас өөр арга байсангүй.Шоронд орно уу,шонд дүүжлүүлнэ үү “Би гуай” л мэдэх хэрэг.Тэгээд ганц би “улаан хамгаалагч” нараас “үхээрийн шийтгэл” хүртэхгүй л дээ.”Би гуай”-н үгэнд орж,гарын үсэг зурсан сайд нар,төрийн томчууд бүгдээрээ л адилхан “унана”.Хаа очиж “Би гуай” сэргэлэн толгой юм.Ар өврийн асуудлыг чоно шиг нарийн тооцоолсон байна шүү.Удалгүй бас зуун жилийн нөөцтэй дээд зэргийн чанарын нүүрстэй уурхайн төсөл хийх “ажил” гарлаа.Энэ удаа “Би гуай” түрүүчийн гэрээн дээр “амбицдаж” ядарсан уу,цээжээ дэлсэх нь бага байлаа.Гэхэдээ засгийн газар бол засгийн газар,салбарын сайд бол сайд.Сонгуульд амалсан “амлалт”-аа “цайруулахын” тулд “молиго” зохиох хэрэг гарлаа.Харин энэ удаа би “Би гуай”-г гуйлаа.”Би гуай” зальтай нүдээ үнэг шиг цавчилсанаа “Арааны шүлс нь гоожсон ард түмэнд арван хувийг өгч амыг нь тагла.Ажнай хурдан хүлэгтэнгүүдэд хорин хувийг нь өг.Дахиад хорин хувийг нь дарагддаггүй дарга нарт өг.Үлдсэн тавин хувийг улс авч,өр бөөснөөсөө салаг” гэж зарлигдлаа.
Газрын баялгаар баян орны салбарын сайд гэдэг бол алттай шуудайны аман дээр суусан “нярав нинжа” юм уу даа.Ахиад зуун жил ашиглах нөөцтэй “хар тос”-ны уурхай нээлээ.”Би гуай” нүд нь хонхойчихсон,гүзээ нь ширгэчихсэн“Гэдсээ жаахан бордохгүй бол “эмзэг давхар руу” нисэх нь ээ.Дахиад нэг томоохон уурхай “шанагдаж” формдоо ордог хэрэг ээ.Одоо арван хувийн ашигтай гэрээ хийнээ.Монгол баян юм чинь юу нь хорогдох вэ.Дахиад л нэг уурхай “гараад” ирнэ” гэчихсэн малилзтал инээгээд зочны өрөөнд ороод ирлээ.
Хамаг шүдээ алтаар бүржээ.Очир эрдэнийн шил зүүж,гартаа байцааны хирийн усан манан хөөрөг дааж ядан барина.Гиннесийн номонд бүртгэгдэхээр матигар хумсаа эмгэн шуламснаас ч урт ургуулжээ.Өдөр хоног өнгөрөх бүр “шуламс”-тай адилхан болоод байх юм.Хамар нь бүр “үхэшгүй Кашей”-тай ижилхэн болжээ.Удахгүй сонгууль болно.Сонгогчдынхоо тархийг “сансилкдах” нэг сайхан санааг “Би гуай”-гаас асуугаад үзэх үү?”Би гуай”-д ямар мэдэхгүй юм байх биш дээ...