logo
Цагдаагын дарга нарын шүүх хурал хойшиллоо

Цагдаагын дарга нарын шүүх хурал хойшиллоо

2012/02/28
2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдоод буй ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг шүүх хурал товлосон цагтаа /14.00/ эхэлсэн ч хоёр өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар гуравдугаар сарын 14-ний өдрийн 09.30 цаг хүртэл хойшиллоо. Нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригтын өмгөөлөгч н.Өлзий эмнэлэгт хэвтсэн тул өнөөдрийн хуралд оролцох боломжгүй болсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш