logo
Владимир Путины амь насанд халдах зорилготой бэлтгэж байжээ

Владимир Путины амь насанд халдах зорилготой бэлтгэж байжээ

2012/02/28
3-р сарын 4-ны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Владимир Путины амь насанд халдах ажиллагаа үйлдэх зааврыг Хойд Кавказ дахь дээрэмчдийн нууц бүлэглэлийн толгойлогч Доку Умаровын гар хөл бологсодоос авсан бололтой. Оросын телевизийн 1-р сувгийн мэдээлснээр дээрэмчид алан хядах ажиллагаа үйлдхийн тулд байлдааны зориулалттай минийг ашиглах байсан ба ерөнхий сайдын машины цуваа явдаг замыг маш сайн судалсан байжээ.Чеченийн хоёр, Казахстаны нэг иргэдээс бүрдсэн 3 алан хядагчийн бүлгийг украины Одесса хотын нэгэн байшинд дэлбэрэлт болсны дараа баривчилсан байна. Орос,Украины тусгай албаныхны хамтын ажиллагааны хүчээр энэ гэмт хэргийн хуйвалдааныг илэрүүлсэн байна. Мөрдөн шалгалт үргэлжилж байна. Путины амь насанд халдах гэж байсан хуйвалдааны тухай мэдээлэлийг оросын ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баталсан байна. ОУ-ын Аюулгүй байдлын холбооны алба тайлбар өгөхөөс татгалзсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш