Дөнгөж саяхан төрсөн хүүхдээ та гэртээ хүлээж авахад бэлэн үү. Нярай хүүхдээ таарч тохирсон орчин нөхцөлд өсгөвөл аливаа гадны нөлөөлөлтэй өвчин эмгэг тусч, учир нь мэдэгдэхгүй уйлж таны сэтгэлийг зовоох нь бага.
Тиймээс хүүхдийн өрөө ямар байх нь маш чухал юм. Нярай хүүхдийн өрөө, гэр орны нөхцөл байдал нярайн онцлог байдалд зохицсон дулаахан тохирсон чийглэгтэй, гэрэлтэй, агаар оруулах боломжтой аль болох тавилга багатай саруулхан байх ёстой. Өрөөний хамгийн тохиромжтой дулаан нь 22-24 градус бөгөөд хүүхдийн өрөөг хуурайшилтаас сэргийлж зориулалтын чийгшүүлэгч тавих эсвэл өрөөнд устай сав тавьж ууршуулж байх хэрэгтэй.
Хүүхдийн өрөө хэт халуун, хэт хүйтэн, бүгчим байснаас хүүхдийн хамар битүүрэх, хөлрөх зэргээс шалтгаалж тайван унтаж чадахгүй таагүй байдлууд үүсдэг байна. Хүүхдийг хэт бигнэж хаалга цонхыг нь хааж битүүлвэл гадны нөлөөлөлд өртөмтгий болгодог. Хүүхдийн өрөөнд өвлийн улиралд хоногтоо 3-4 удаа цэвэр агаар оруулж зуны улиралд өдрийн турш салхивчыг онгорхой байлгах хэрэгтэй.
Цонхонд зузаан гэрэл хаах материалаар хийгдсэн хөшиг зүүхгүй байхаас гадна хүүхдийн өрөөнд угаасан юм хатаах, хуурай цэвэрлэгээ хийж тоос шороо бужигнуулах, тамхи татах, тасалгааны цэцэг байлгахыг хориглодог. Хүүхдийн орыг дулааны эх үүсвэр болох зуух, паарнаас хол нэвт салхилахгүй газар байрлуулвал сайн.
Хүүхдийн орны матрас нь тэгшхэн хатуувтар байх ба матрасыг сөд, порлоноор хийх нь тохиромжгүй. Энэ нь хэт зөөлөн, хүүхдийг халууцуулж хөлрүүлхээс гадна тоосонцор ихтэй байдаг учир хүүхдэд тохиромжгүй.
Emch.mn