Оросын албаны хүмүүсийн мэдээлснээр Украйны аюулгүйн албаныхан ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путиныг хөнөөх хуйвалдааныг таслан зогсоосон байна. Оросын төрийн мэдлийн нэгдүгээр суваг телевизээр мэдээлснээр тусгай хүчнийхэн Украйны өмнөд хэсгийн Одесса хотоос хуйвалдаантай холбоотой хоёр сэжигтнийг саатуулжээ. Баривчлагдсан сэжигтнүүд Путиныг хөнөөх төлөвлөгөөнд гар бие оролцсоноо хүлээсэн байна. Тэднийг Оросын телевизээр гаргажээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын дөрвөнд Одесса хотын орон сууцанд дэлбэрэлт болох үеэр нэг сэжигтэн нь амь үрэгдсэн байна. Хий алдагдсанаас болж дэлбэрэлт болсон гэж эхэндээ үзэж байсан ч сэжигтнүүд тэсрэх төхөөрөмжөө бэлтгэх үеэр дэлбэрэлт болсон нь тодорхой болжээ. Тэд ирэх ням гаригт болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа халдлага зохион байгуулж, Путины аминд хүрэхээр төлөвлөөд байсан гэнэ. Путин удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой болоод байна гэж үзэх ажиглагчид байгаа юм.
Риа Новости агентлагийн дамжуулснаар сэжигтнүүдийн нэг болох Илья Пьянзин Чечений зэвсэгт бүлгийн удирдагч Доку Умаров өөрийг нь аллага үйлдүүлэхээр хөлсөлсөн гэж мэдэгджээ. Мөн Одессад болсон дэлбэрэлтийн үеэр амь үрэгдсэн 26 настай сэжигтэн Руслан Мадаев түүнийг хөлсөлсөн аж.
Хуйвалдаанд оролцогчид Мосва хот дахь Кутузовскийн өргөн чөлөөнд тэсрэх бөмбөг суурилуулахаар төлөвлөж байсан тухай мэдээлэл гарчээ. Энэ өргөн чөлөөгөөр Путины суусан машин өдөр бүр явж өнгөрдөг аж. Ерөнхий сайдын хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков энэ мэдээллийг баталсан байна. Оросын телевизүүдээр мэдээлснээр Пьянзиныг Украйны Одесса хотын дэлбэрэлт болсон орон сууцанд байхад нь баривчилжээ. Тэрээр цагдаа нарт Мадаевийн хамт АНЭУ-аас Туркээр дамжин Украйн руу ниссэн, Доку Умаровын хамсаатнуудаас нарийн зааварчилгаа авч байсан гэж мэдүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Путиныг хөнөөх төлөвлөгөө болон түүний машины цувааг харуулсан бичлэг баривчлагдсан сэжигтнүүдийн зөөврийн компьютерт байжээ.
Гэхдээ Кремлийн мэдэлд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Путины нэр хүндийг өсгөх зорилгоор зориудаар ийм мэдээлэл цацаж байж магадгүйг ажиглагчид хэлж байна.
Э.АМАР