logo
50 сая төгрөгийн зээлд хамрагдахад сар бүр 322,393 төгрөг төлнө

50 сая төгрөгийн зээлд хамрагдахад сар бүр 322,393 төгрөг төлнө

2012/02/29
50 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ АВАХАД ДООРХ ТООЦОО ГАРЧ БАЙНА
Орон сууцны үнэ 50 сая төгрөг
Урьдчилгаа төлбөр 15 сая төгрөг
Зээлд хамрагдах дээд хэмжээ 35 сая төгрөг
Жилийн Хүү 24 хувь Зээлийн хугацаа 180 cap
Сард төлөх тоггмол төлбөр 720395 төгрөг
Өрхийн доод орлого 1,600,878 төгрөг

Дээрх тооцооноос харахад бага дунд орлоготой иргэд авна гэдэг хүндрэлтэй. Харин 100 айлын орон сууц хөтөлбөрийн дагуу 50 сая төгрөгийн үнэтэй байр авахад
Орон сууцны үнэ 50 сая төгрөг
Урьдчилгаа төлбөр 5 сая төгрөг
Зээлд хамрагдах дээд хэмжээ 45 сая төгрөг
Жилийн Хүү 6 хувь
Зээлийн хугацаа 240 cap
Сард төлөх тогтмол төлбөр 322,393 төгрөг
Өрхийн доод орлого 716,429 төгрөг

100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөл
зээлийн нөхцөл

Зээлдэгчийн хувьд:
-Зээлдэгч нь анх удаа орон сууц худаддан авахаар хүсэлт гаргасан иргэн байна.
-Зээлдэгчийн сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 3 сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
-Зээлдэгч нь банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байна.
-Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны / цаашид арилжааны банк гэх/ бусад шалгуурыг хангасан байна.

-Зээлийн зориулалт: "100 мянган айлын орон сууц"-ны жагсаалтад багтсан 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулна.
-Зээлээр худалдаж авах орон сууцны нийт талбайн хэмжээ: 55 м2-аас ихгүй байна.
-Зээлийн хэмжээ 50.0 / тавин сая/ хүртэл төгрөг байна.

-Зээлийн хүү, хугацаа: Зээлийн хүү жилийн зургаан хувь, хугацаа нь 20 хүртэл жил байна.
-Худалдаж авах орон сууцны урьдчилгаа төлбөр: Урьдчилгаа төлбөр нь худалдан авах орон сууцны үнийн 10 хувиас доошгүй байна.
-Барьцаа: Зээлийн барьцаа нь зээлдэгчийн зээлээр худалдан авч буй орон сууц байна.
-Зээлийг хугацаанаас өмнө урьдчилж төлөх: Зээлдэгч хүүгийн зардлаа бууруулах уүднээс гэрээнд заасан хуваарьт төлбөрөөс урьдчилан төлж болох бөгөөд зээл ашигласан хугацаагаар хүүг тооцно.

ЗЭЭЛ ОЛГОХ ҮЕ ШАТ
Нэгдүгээрт: Зээл хүсэгч нь орон сууны санхүүжилтийи корпорацид хүсэлт гаргаж дараах материалыг бүрдүүлнэ.
1. Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан байх/
2. Анх удаа орон сууцтай болох гэж байгааг тодорхойлсон Үл хөдлөх эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа
3. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас сонгож байгуулсан гэрээ /нотариатаар баталгаажуулсан байх/ 4.Худалдан авч буй орон сууцны урьдчилгааг төлсөн баримт
Хоёрдугаарт:
-Шаардлага хангасан иргэдийн материал, нэрсийг хөтөлбөрт оролцогч арилжааны банканд ОССК хуваарилан хүргүүлнэ.
-Арилжааны банканд хуваарилагдсан зээл хүсэгч нь арилжааны банкны шаардсан материалы нэмж бүрдүүлэн, тавигдах шаардлагыг хангасан байна.
-Арилжааны банк ОССК-аас хуваарилан ирүүлсэн иргэдмйн материалыг хүлээн авч судлан зээл олгох эсэхийг шийдвэрлэнэ.


ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ИРГЭД ОССК-Д БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БИЧИГ БАРИМТЬШ ЖАГСААЛТ
-Зээлийн хүсэлт
-Иргэний үнэмлэхний хуулбар /нотариат/
-Анх удаа орон сууцтай болохыг тодорхойлсон Үл хөдлөх эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа / гэр бүлийн гишүүд/
Орон сууц худалдах, худалдан авах гэрээ буюу захиалгын гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Урьдчилгаа төлбөр төлсөн баримт

Э.Сүрэн
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш