Соёлын тэргүүний ажилтан Э.Оюумаагийн "Амрагхан чамдаа" бие даасан тоглолт ирэх гуравдугаар сарын 7-нд циркд болно. Зохиолын дуучид дунд эрэмбээрээ дээгүүрт бичигддэг түүнтэй уран бүтээл болоод хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.
-Сургууль, соёл гээд өөрөө нэг хэсэгтээ сураг алдарсан. Японд сурч байгаа гэсэн. Хэзээ ирсэн бэ?
-Япон хэлний чиглэлээр бэлтгэл сургуульд сурч байгаад ирсэн. Уг нь үргэлжлүүлээд тэндээ урлагын чиглэлээр сурах бодолтой байсан. Гэвч уран бүтээл маань орхигдоод байгаа юм шиг санагдаад хүрээд ирлээ. Тэгээд ч би хүний нутагт удаан хугацаагаар амьдарч чадахгүй юм билээ. Бараг өдөр хоног, цаг минут бүрийг тоолж байгаад хэлний бэлтгэлээ төгсөөд Монгол руугаа яваад өгсөн.
-Энэ удаагийн тоглолт таны хувьд бие даасан гэдэг утгаараа анхных байх аа?
-Тийм ээ. Би өмнө нь 2005 онд дуучин Ч.Бат-Эрдэнэтэй хамтарч "UB раlасе"-ийн концертын танхимд "Чи минь дэргэд байвал би жаргалтай" тоглолтоо хоёр өдер хийж байсан. Тэрнээс хойш ихэвчлэн хөдөө орон нутгаар явж, хамтарсан тоглолтоо хийж ирсэн. Харин бие даасан тоглолт хийж байгаагүй. Энэ удаагийн тоглолтоо "Амрагхан чамдаа" гэж нэрлэсэн. Анхных гэдэг утгаараа тоглолтын найруулга өмнөх тоглолтуудаас нэлээд өвөрмөц байх юм.
Би дуучин Ч. Бат-Эрдэнэтэй хамтарч хайрын тухай 30 гаруй дуу дуулсан. Тэр дуунуудаасаа дуулна.
-Дуучин Ч.Бат-Эрдэнэ таны бие даасан тоглолтод оролцох уу?
-Үгүй ээ. Ч.Бат-Эрдэнэ маань Ирландад урлагийн менөжментийн чиглэлээр сурч байгаа. Одоо шалгалт нь эхэлчихсэн, хичээл ихтэй байгаа болохоор тоглолтод маань оролцож амжихгүй гэсэн. Харин Бат-Эрдэнэтэй хамт дуулсан дуунуудаа өөр олон сайхан уран бүтээлчидтэй хамтарч дуулна. Тухайлбал, гавьяат жүжигчин Эрдэнэбаттай хамтарч "Чи минь дэргэд байвал би жаргалтай" дуугаа дуулахаар болсон.
Дуучин Чулуунбаатар, Төрмандах, "Мотив" хамтлагийнхантай ч хамтдаа дуулна. Тоглолтод маань Улсын филармоны "Баянмонгол" чуулга, ҮДБЭЧ-ын төрийн их найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Тоглолтын зохион байгуулалтын хувьд маш нүсэр баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа.
-Та СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн. Яагаад нийтийн дуу руу хошуурах болов оо?
-Уртын дуу маань хэдий тив дэлхийд өндрөөр үнэлэгддэг ч Монголдоо эсрэгээрээ. Зөвхөн уртын дуу дуулаад явна гэвэл худлаа. Монголд зах зээл багатай юм уу даа. Хүн болгон уртын дуу сонсоод байдаггүй шүү дээ. Би 2001 онд "Сарны чулуу" чуулгад гоцлол, уртын дуучнаар орсон. Чуулгад ажиллаж байхдаа зөвхөн уртын дуу дуулдаг байсан.
2003 оноос анх нийтийн хос дуучид гарч ирж байхад дуучин Бат-Эрдэнэ хамтарч дуулах санал тавьснаар бид хоёр дуулж эхэлсэн. Уртын дуу гэдэг маань зөвхөн тоглолтын эхэнд дуулагдах төдий байдаг. Энэ чиглэлээр дуулахад хүнд танигдах нь ховор талдаа. Гадаадад бол манайхан уртын дуугаараа урлагынхаа нүүр царайг тахалдаг.
Миний хувьд нийтийн дуу дуулж эхэлснээр ард түмэнд танигдсан. Энэ мэргэжлийг эзэмшсэн л юм чинь хэзээ нэгэн цагт дуулна. Багш маань харамсдаг юм шиг байна лээ. Тоглолтон дээрээ уртын дуу дуулах юм бол очиж үзнэ гэдэг юм. Тийм болохоор би энэ тоглолт дээрээ уртын дуу дуулна.
-Хичээл сургууль гээд шинэ уран бүтээл хийх зав хэр байв. Тоглолтод шинэ уран бүтээлээс тань орох уу?
-Миний шинэ уран бүтээлүүд болох "Чамдаа", "Эхийн сэтгэл" гэсэн дуунуудаа тоглолтоор дуулна. Ер нь цаашид уран бүтээлдээ түлхүү анхаарах байх. Учир нь өнгөрсөн жилүүдэд сурч мэдэх, боловсрох гээд уран бүтээлээсээ нэлээд хөндийрлөө. Мөн шинэ дуунуудаа клипжүүлнэ.
-Уучлаарай. Тоглолтын нэрийг сонсоод хэнд зориулсан юм бол гэж бодогдлоо?
-Хэн нэгэнд зориулж ийм нэр өгөөгүй. Энэ жилийн морин хуур наадмын тэргүүн шагнапт хөгжмийн зохиолч Мөнхбатын хөгжим Бумцэндийн шүлэг "Амрагхан чамдаа" дууныхаа нэрээр нэрлэсэн. Тэрнээс олон нэр байсан. Тоглолтын найруулагч, багийнхантайгаа ярилцаж байгаад "Амрагхан чамдаа" гэдэг нэр тохиромжтой гэж зөвлөсний дагуу ингэж нэрлэхээр шийдсэн.
-Өмнө нь дуучин Ч.Бат-Эрдэнэтэй гэр бүлийн амьдралаа холбосон тухайгаа илэн далангүй ярьж, ярилцлага өгч байсан. Та хоёрын хамтын амьдрал хэвээр үү?
-Яг одоо энэ тухай ярьмааргүй байна. Энэ бүгдийг цаг хугацаа л харуулах байх. Үнэндээ хувийн амьдралаа зохиох гэж тэгтлээ яарсан юм алга.
-Удирдлагын академийг дуучин Ч.Бат-Эрдэнэтай хамт төрийн удирдлагын чиглэлээр төгссөн. Энэ чиглэлээр ажиллах уу?
-Одоохондоо энэ чиглэлээр, төрийн байгууллагад ороод ажиллая гэсэн бодол алга. Цаашид бодож, төлөвлөсөн юм бий.
-Мэдээж өглөө бүр бусдын адил яаран гэрээсээ гардаггүй л байх. Таны ажлын нэг өдөр яаж өнгөрдөг вэ?
-Өдөр бүр өглөө гэрээсээ эрт гардаггүй ч миний гадуур явж, хөөцөлдөх ажил мундахгүй. Ар гэрийн амьдралаа авч явах, уран бүтээл хийх, өөртөө цаг зав гаргах гээд бүх л юм миний нуруун дээр байдаг учраас бүтээхээс өөр аргагүй шүү дээ. Ингэж явсаар заримдаа өдөр, хоног яаж өнгөрснийг ч анзаардаггүй. Сүүлийн тав, зургаан сарын ихэнх цагийг тоглолтынхоо бэлтгэл ажилд зориулж байна.
-Одоо хэнтэйгээ амьдардаг вэ?
-Ээжтэйгээ хоеулаа амьдардаг. Миний ээж "Бадамлянхуа" хүүхдийн төв төрийн бус байгууллагад сургалтын албаны менежер хийдэг. Багш мэргэжилтэй хүн л дээ.
-Та эхээс хэдүүлээ вэ?
-Би ээжээсээ дөрвүүлээ. Хоёр эгч, нэг ахтай. Хоёр эгч маань багш мэргэжилтэй. Ганц ах маань малчин. Одоо Дундговь аймгийн Дэлгэрцогт сумандаа мал маллаж байгаа. Би айлын бага охин. Намайг сурагч байхад аав маань хүүхдийн ордонд хөтөлж оруулсан. Тэр цагаас эхэлж дуулсан даа.
-Таныг хувийн бизнестээ нэлээд амжилт гаргаж яваа гэж сонссон. Ямар бизнес эрхэлдэг вэ?
-Урлаг гэдэг маань өөрөө бизнес талруугаа эргэчихсэн байна. Дуулахаас гадна хувьдаа хүргэн ахтайгаа хамтарч эрхэлдэг бизнес бий.
-Өөрөө ихэвчлэн хайрын сэдэвтэй уянгын дуунууд дуулдаг. Арай өөр урсгал, жанрын уран бүтээл туурвих бодол байдаг уу?
-Би ихэнхдээ уянгын, хайрын, ээжийн тухай намуухан дуунууд дуулдаг юм. Хурдан хэмнэлтэй дуу дуулахаар надад нэг л зохидоггүй юм. Хүнд тохирох тохирохгүй зүйл гэж байдаг. Би хип хоп дуу дуулах юм бол хүмүүс хүлээж авахгүй байх. Харин энэ тоглолтоор поп урсгалын дуу дуулж байгаа. "Чамдаа"дуу маань уянгын поп талдаа. Мөн "Мотив" хамтлагтай хамтарч "Хайрын танго" дуугаа арай өөр хэлбэрээр дуулж байгаа.
Ч.Анна
Эх сурвалж: "Нийслэл таймс"