НБА-гийн супер од байсан Майкл Жордан Хятадын спорт хувцас, гутал үйлдвэрлэдэг нэгэн компанийг шүүхэд өгөхөөр болсноо мэдэгджээ. Тэрбээр “Qiaodan Sports Company Ltd” (Жиаодан спортс) нэртэй тус компанийг өөрийнх нь нэрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байна гэж буруутгажээ. Учир нь тус компанийн нэр Хятадын сагсан бөмб өг сонирхогчдын дунд Жордан хэмээх дуудлагаар алдаршжээ.
Тиймээс Майкл Жордан “Хятадын компани миний хятад нэрээр, ямар ч зөвшөөрөлгүйгээр бизнесээ цэцэглүүлж байна. Миний нэр хүндэд халдсан эл үйлдлийг тэвчиж чадахг үй тул шүүхэд хандахаар боллоо” хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ домогт сагсан бөмб өгчин тус компаниас мөнгө нэхэмжлэх бус, нэр төрөө хамгаалах хүсэлтэй байгаа гэнэ. Тэрбээр “Шүүхээс олж авсан бүх мөнгийг Хятадын хүүхд үүдийн дунд сагсан бөмб өгийг хөгжүүлэхэд зориулна” хэмээжээ. Харин Хятадын компани НБА-гийн домогт одын нэрийг ашиглаагүй хэмээгээд адилхан нэр нь тохиолдлын чанартай гэж мэдэгджээ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"