Засгийн газрын өчигдөр болсон хуралдаанаар “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрөвдэх хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Гуравдахь хөтөлбөр 2007-2011 онд хэрэгжсэн бөгөөд хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэнд сайжирч манай улс эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшид оржээ.
Хэдийгээр эх, нярайн эндэгдэл буурч байгаа ч эндэгдлийн түвшин хот, хөдөөд болон баян, ядуу хүмүүсийн хувьд ихээхэн ялгаатай байна. Шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны бүртгэлийн завсардалт, хүн амын хэт төвлөрөл, нэгдсэн мэдээлэл, бүртгэлийн тогтолцоо бүрдээгүй, хүн амын өсөлт, ядуурал, уул уурхайн салбарын хөгжил, хувь хүмүүс байгалийн баялгийг хараа хяналтгүй олборлох болсон зэргээс нийгмийн нэн эмзэг бүлгийн иргэд нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна.
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй байгаа нь жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдлийг ч нэмэгдүүлж байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн өсвөр үеийнхэнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох ажил ч хангалтгүй байна.
Жирэмсэн, төрөх, төрсний дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцаж байгаа боловч иргэний бүртгэлгүй, түр оршин суугчид, эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, өсвөр үе, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүн амын цөөнх нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа зэргээс үүдэн хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.