Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Цагаан сарын шинийн зургааны Дашнямтай өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны мягмар гаригийг Засгийн газрын зарим гишүүдийнхээ хамт Дархан-Уул аймагт ажиллаж өнгөрүүллээ.
Монгол орныхоо 21 аймгаар очиж иргэдтэйгээ уулзсан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сүүлийн хоёр жилийн хугацаанд Дархан-Уул аймагт гуравдахиа очиж ард иргэдийн ажил амьдрал, бүтээн байгуулалт, өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилттэй танилцаж буй нь энэ юм. Ийн очихдоо тус аймагт спорт цогцолбор барьж байгуулах амлалт өгсөн нь өнөөдөр ажил хэрэг болоод явж байгаа юм. Уг барилгын ажлын шавыг өнгөрсөн онд тавьсан бөгөөд энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтад хөрөнгийн эх үүсвэрийг нь бүрэн суулгаад байгаа юм.
Мөн Орхон сумын иргэдээс тавьж байсан хатуу хучилттай замын асуудлыг ч энэ онд бүрэн шийдвэрлэхээр төсөвт тусгасан. Энэчлэн Засгийн газрын тэргүүний хөдөө орон нутагт ажилласан томилолтын тус аймагт хийгдэж буй томоохон ажлууд байна. Засгийн газрын тэргүүн энэ удаагийн томилолтын үеэрээ Дархан хот бол үйлдвэрлэлийн хөгжлийн загвар хот болох ёстой гэдгийг зарлалаа. Дархан хот бол үйлдвэрийн хот. Бас залуусын хот. Тиймээс ч тус аймгийн түүхэн туршлага, бүтээлч үйл ажиллагаа, өнөөдөр, маргаашийн боломж зэргийг нь харгалзан үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг шуурхайлж, ажил хэрэг болгох ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Аймгийн удирдлагууд болоод холбогдох албан тушаалтнуудыг энэ асуудлыг боловсруулж ойрын үед Засгийн газрын хуралд оруулж хэлэлцүүлэхийг үүрэг болгоод ажлын хэсэн байгуулан энэ асуудлыг Засгийн газар анхаарлын төвдөө байлгах болно гэж онцоллоо.
Мөн энэ 2012 онд багтааж спорт цогцолбор болон замын асуудлыг чанартай барьж, хугацаанд нь бүрэн ашиглалтад оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө.
Иргэдийн уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд улс орны хөгжлийн ололт амжилтаас дурдаад эдгээрээс гадна амьдрал дээр шийдэх ёстой, шийдлээ хүлээж байгаа асуудлууд чамгүй олон байгааг тэмдэглэв. Шүүмжлэл их ярьдаг, харин яаж шийдэхээ тодорхой ярьдаггүй. Тиймээс манай Засгийн газар тооцоо судалгаан дээр шийдлийг зөв хийхийг зорьж ажиллаж байна. Эдийн засгийн өсөлтийг иргэддээ тэгш хүртээх, төрийн зөв зохицуулалт хийх нь бидний зорилго. Эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр тэтгэмж, орон сууц зэрэг чиглэлээр нийгмийн баялгийг тэгш хүртээхийг зорьж байгаа гэлээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг системтэй явуулах, нийгмийн халамжийг тодорхой зорилтод хэсэг рүү хандуулахад анхаарч ажиллаж байна гэж Засгийн газрын тэргүүн онцлоод хүн өөрөө хичээж ажиллавал, хэн хичээл зүтгэл гаргаж ажиллаж байна түүнийг дэмждэг урамшуулдаг тогтолцоог хэвшүүлэх учиртай. Энэ бодлогыг Засгийн газар анхаарч ажиллаж байгаа гэлээ.
Өнгөрсөн 2011 оныг Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлаж 72 000 ажлын байр шинээр бий болгосон. Ажилгүй гэсэн сүүдэрт байсан хүмүүс ажилд орохоор шинээр бүртгүүлж эхэлсэн нь энэ жилийн нэг том ололт. Энэ нь ажилгүйдлээс гарах шийдлээ зөв олж харж тооцсоны нэг үр дүн. Жижиг дунд үйлдвэрийн зээлд хамрагдаж хөл дээрээ баттай зогссон “Алтан тос” үйлдвэрийн үйл ажиллагааг харахад ийм боломж их байна. Төрийн дэмжлэг эзэндээ очиж, хариуцлагатай ажилласны үр дүн харагдаж байна гэж Ерөнхий сайд ярьж байлаа.
Засгийн газрын үйл ажиллагаанд дарханчууд ам сайтай байгаагаа илэрхийлээд цаашид илүү сайн ажиллахыг хүслээ. Зарим нь ч санал бодлоо хэлж байлаа.
Дархан хотын иргэдийн нэлээд сонирхож байсан асуудал бол 100 000 айлын орон сууц хөтөлбөр байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ талаар мэдээлэл өгөхдөө:
-Цагаан сарын өмнөх Засгийн газрын хуралдаанаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны зээлийн хүүг 6 хүртэл хувиар бууруулахаар шийдвэрлэсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт 3200 орчим айлын орон сууц барихаар төлөвлөөд ажиллаж байгаа. Ганц Улаанбаатар гэлтгүй Дархан хот маань ч утааны хүндрэлтэй нүүр тулаад байгаа. Утааг бууруулах зорилгоор бүрэн шаталттай 4500 зуухыг энэ жил иргэдэд олгоно. Гэхдээ энэ бол утаатай тэмцэх шийдэл биш. Харин орон сууцжуулах ажил хамгийн чухал байгааг Ерөнхий сайд хэллээ. Үр дүн нь эзнээ олсон, бодитой ажил хэрэг болгоход орон нутгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг хүслээ.