Ямар ч хүн байсан амьдралын чинь туршид хоёр төрлийн аз чамайг дагаж явдаг. Нэгдэхийг нь чи өөрчилж чадахгүй. Учир нь төрөх цаг, газраа чи өөрөө сонгохгүй. Хоёрдахь нь харин чиний гарт байна.
Элбэг дэлбэг байх бүх төрлөөс эд баялагтай болох нь хамгийн хялбар юм. Гэхдээ баяжихаасаа өмнө бэлтгэл хийх хэрэгтэй. Энэ хүнд ачааг үүрэхэд бэлэн байгаа эсэхээ сайн бод. Хөрөнгө бэлтэй хүнд баймаар төрх байдал танд байна уу? Бахйгүй бол хойш тавилгүй сургуулилаарай. Нэг үгээр хэлэхэд нэн тэргүүнд би эд баялагтай байх эрхтэй гэж өөртөө итгүүл. “Яагаад?” гэдэг асуултанд аль болох тодорхой хариулахыг хичээх хэрэгтэй.
Эхлээд гэр дотроо явж эд хөрөнгөө цэгнэ. Хэрвээ гэртээ шинээр эд зүйл авахыг хүсэж байвал тэдгээрийг татах фен-шуйг хүчтэй болгох хэрэгтэй. Шинэ зүйл авч тавих зай байна уу гэдгийг хар. Үүний тулд гэртээ байгаа хэрэггүй эд зүйлээс салах хэрэгтэй. Аль эртнээс өмсөхөө байсан хэдий ч хаях, бусдад өгөхөө шийдэж чадахгүй байсан хуучин хувцас, дээр үед худалдаж аваад уншиж амжаагүй байсан хуучин ном, сэтгүүл гэх мэт хуучин хэрэггүй эд зүйлээс нэн даруй салах нь зүйтэй. Хуучирсан, дахин ашиглах боломжгүй зүйлээ хаяснаар та өөрийнхөө үзэл бодлыг ч өөрчилж байгаа хэрэг юм.
Их өгөх тусам та тэрнийхээ хирээр ихийг авах болно. Учир нь гаднах орон зайг чөлөөлөхийн хамт та бас өөрийнхөө дотоод сэтгэлд ч орон зай бий болгож чадна. Материаллаг эд зүйлийг фен-шуйгээр амархан дуудаж болдгийн учир нь тэдгээрийг тоолж болдогт байгаа юм. Авах гэж мөрөөдөж байгаа эд зүйлээ байнга тоолж, төсөөлж болно. Ирээдүйн нөхрийн чинь дүр төрхөөс орчин үеийн шингэн кристалл дэлгэцтэй зурагтыг төсөөлөх нь хамаагүй амар шүү дээ.
Гэрийнхээ зүүн урд хэсгийг идэвхжүүлэхийн өмнө хятадын эртнйи хэлхсэн зоос олж хэтэвчиндээ хийх, санхүүгийн чухал бичиг баримт болон санхүүгийн чухал мэдээлэл авчирдаг факсын аппарат, компьютертээ тогтоох хэрэгтэй.
Одоо танай гэрийн болон албан газрын тавилга, байршлын тухай яръя. Хятадын эд баялгийн бурхан бар унасан Цайшенийг худалдан авч байнга суудаг газрынхаа ард байрлуул. Ер нь бол хятадуудад эд баялгийн хэд хэдэн бурхан бий.
Тэдгээрийг зөвхөн зүүн урд талд ч биш мөн орох гарах хаалганы хажууд байрлуулах нь зүйтэй. Тэдгээрт залбирах хэрэггүй. Байрлуулаад л гүйцээ. Хятадууд дэвжин дээшлэх бэлэгдэлд “тэнгэрийн гурван амьтан”- луу, галт шувуу, яст мэлхийг багтаадаг. Олон байх тусам сайн. Яст мэлхий жинхэнэ амьд байсан нь дээр. Мөнгөнөөс гадна яст мэлхий эрүүл энх, урт насыг дагуулдаг. Эд баялаг дууддаг өөр гайхалтай амьтан бол гурван хөлт мэлхий юм. Энэ мэлхийг зоосон дээр суусан байдлаар дүрсэлсэн байдаг. Амандаа зоос зуусан байна. Энэ мэлхийг шалан дээр, эсвэл ширээн дээр байрлуулах ба яг эгц урдаасаа харуулж тавиад хэрэггүй.
Мөнгөний азыг мөн дарвуулт хөлгийн загвар бэлэгддэг. Энэ бэлэгдэл нь хөлөг онгоцыг бараа, мөнгөтэй холбож ойлгодог байсан тэр эртний цаг үеэс улбаатай. Хөлөг онгоцны загварыг гэрийнхээ үүдний өрөөнд буюу албан газрынхаа хүлээлгийн танхимд байрлуулсан нь дээр. Онгоцны хамар аз ирж буйг бэлэгдэн дотогшоо харсан байх ёстой.
Дээрх бүх зүйлийн өнгө алтлаг байвал дээр гэдгийг бодолцоорой. Алтаар хийсэн бол бүр ч сайн. Хэрвээ та онгоцны алтан загвар авч чадахгүй бол тавцан дээр нь алтан зооснууд тавихад болно.