logo
Бразиль эцсийн мөчид хожил авлаа

Бразиль эцсийн мөчид хожил авлаа

2012/03/01
Өнгөрсөн шөнө дэлхийн аварга Бразилийн шигшээ баг Боснийн шигшээтэй нөхөрсгөөр туллаа.  Энэ тоглолтод бразильчууд 2:1-ээр ялалт байгуулсан. Тэд энэ тоглолтод илт илүүрхсэн биш бага зэрэг азтай байлаа. 
Тоглолт эхлээд удаагүй байхад Марсело зүүн хөлийн хүчтэй цохилтоор гоолын салхийг хагалсан. Түүний цохисон бөмбөгийг хаалгач хаах ямар ч боломжгүй байсан юм. Гэвч тоглолтын 13 дахь минутад Боснийн шигшээ хариу гоолыг оруулж, тоог тэнцүүлэв. Эдин Жеко хамгаалагчдын алдааг ашиглаж гоёмсог дамжуулалт өгснөөр Ведад гоолдсон юм. 
Ийнхүү эхний үе тэнцээгээр өндөрлөсөн. Хоёрдугаар үед Бразилийн шигшээ гоол хийхийн төлөө улайрч, ширүүн довтолгоо өрнүүлж байлаа. Гэхдээ үр дүн нь тийм ч сайн байгаагүй. Тэр ч битгий хэл хоосон хаалганд гоолдох боломжоо алдсан. Босни ч энэ хугацаанд зүгээр байгаагүй. 
Хэд хэдэн аюултай довтолгоо өрнүүлээд амжив. Харин тоглолтын төгсгөлд зүүн жигүүрээс ирсэн дамжуулалтыг Папац өөрийнхөө хаалганд оруулснаар Бразильчууд эцсийн мөчид хожил авч чадсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш