logo
Сагсан бөмбөгч Жереми Линий 17 дугаартай өмсгөл хамгийн эрэлттэй байна

Сагсан бөмбөгч Жереми Линий 17 дугаартай өмсгөл хамгийн эрэлттэй байна

2012/03/02
Хэний ч танидаггүй байсан Жереми Лин гэдэг Тайвань гаралтай Америк залуу сүүлийн үед NBA-д цахиур хагалж байгаа. Түүний амжилтыг статистикаар үзүүлбэл Нью-Йорк Никс багт тоглосон анхны 5 тоглолтонд дунджаар 27.4 оноо авсан гэсэн үзүүлэлт нь 1976 оноос хэний ч авч байгаагүй оноо. 7 тоглолтонд дараалж хожсон. Нью-Йорк Никс багийн тоглолтыг үзэх гэсэн хүмүүсийн тоо түүний гаргаж байгаа гялалзсан амжилтаас хойш эрс өсчээ. Нью-Йорк Никс багийн тасалбарын үнэ  92 доллараас 317 доллар болтлоо огцом өссөн. Жеремигийн Торонто Рапторсын багийн эсрэг хожлын гоолыг хийсэн нь түүний хэн болохыг анх харуулсан. Тэрээр сүүлд ярилцлага өгөхдөө хожлын сүүлийн гоолыг хийхдээ дасгалжуулагчаасаа зөвшөөрөл авсан гэсэн. Линийн нэр болон 17 дугаартай тоглолтын хувцасны интернет худалдаа эрс өсчээ. Одоогоор NBA-гийн өмсгөл хамгийн их зарагдаж байгаа. Жереми Линийг авах гэсэн дасгалжуулагчдын өрсөлдөөн аль хэдий нь эхэлжээ. Тайвань, Хятад, Филиппины телевизийн компаниуд Нью-Йорк Никс багийн дараа дараагийн тоглолтуудыг цацах эрх авахын төлөө өрсөлдөөд байгаа. Лин-Дексийн үзүүлэлт эрс өссөн. Жереми Линий Твиттер дээрх шүтэн бишрэгчдийн тоо 350 орчим мянгад хүрсэн. Өөрөөр хэлбөл богино хугацаанд Леброн Жэймсийн шүтэн бишрэгчдийн тоог гүйцжээ. 19 өдрийн дотор сая нэг зуун арав орчим мянган шүтэн бишрэгчтэй болсон гэсэн үг юм. Тэрээр жилд 613 мянга орчим долларын орлоготой болжээ. Бусад тоглогчдын орлогын 1/8-д хүрсэн гэсэн үг юм. Хятадын хайлтын Байду вебсайтанд хамгийн их хайсан хандалтыг авсан. Лин уйгагүй хөдлөмөрлөсний эцэст NBA-дэх Ази гаралтай од болсон юм. Тэрээр мөн бусад Ази гаралтай Америк хүүхдүүдэд урам зориг өгч байна. Америкийн хар арьстай хүүхдүүд Майкл Жордан эсвэл Мэйжик Жонсон шиг болох юмсан гэж мөрөөддөг бол Ази хүүхдүүд Жереми Лин шиг NBA-гийн од болохыг мөрөөддөг болсон байна. Гэхдээ  одоо  Нью-Йорк Никс багийн од Кармело Антони бэртэлтэй байгаад эргэн их спортдоо, багтаа ирсэн. Тэгэхээр Жереми Лин Мело Антониг  байхгүйд од болж байсан байна уу, эсвэл аз байсан уу гэдэг нь харагдана гэж спорт сонирхогчид тэдний тоглолтыг тэсэн ядан хүлээж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш