1920-иод оны үед хар арьстан тамирчин байх хэцүү байсан. Ямайк гаралтай Жак Лесли гэдэг хөлбөмбөгч Лондонд төрж өссөн. Хагас хамгаалагч тэрээр карьерийнхаа хугацаанд 400 гаруй тэмцээнд оролцож, 130 гоол эсрэг багийнхаа хаалганд оруулжээ. Английн Плаймот багийн тоглогчид ил далд хэлбэрээр арьс өнгөний яалгаварлан гадуурхалд дарамт шахалт ирдэг байжээ. Тэрээр хар арьстай төрснийхөө төлөө Английн шигшээд шалгарч чадаагүй. Английн Нотингам Форест багийн хамгаалагч Лив Андерсон 1974 оноос эхлэн хөлбөмбөгийн дэвжээнээ нэр нь цуурайтаж эхэлсэн. Тэрээр Английн шигшээд багтсан анхны хар арьст тамирчин болсон. 1970-аад оны хөлбөмбөгийн багийн фото зургийг харахад ихэнх нь цагаан арьстай тоглогчид байж.
1968-1975 оны хооронд Их Британийн хамтын нөхөрлөлийн орнуудаас 83 мянга орчим хар арьст цагаачид Англид ирсэн. 1972 онд Угандагийн дарангуйлагч асан генерал Иди Амин Африк-Ази гаралтай 80 мянга орчим иргэдийг эх орноосоо хөөн хүчээр гаргасан. Тэдгээрийн 28 орчим мянга орчим нь 2 сарын дотор Англид цагаачлан ирсэн. Лондон, Ливерпүүл, Манчестэр хотуудын хүн амын доторх хар арьстнуудын тоо эрс нэмэгдэв. Шинэ залуу хар арьст хүүхдүүд хөлбөмбөгийн ертөнцөд хүч түрэн орж ирлээ. Гэсэн ч Нотингам Форест багийн хамгаалагч Лив Андерсонг Англичүүд хүлээн авсангүй. Түүнийг Английг төлөөлж тоглож байгаад дургүйцэж байв. 1976 онд Англи улс хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлахгүй байх шийдвэр гаргаснаар хар арьст иргэдийн эрх хамгаалагдсан юм. Харин хөлбөмбөгт арьс өнгөөр ялгаварлахыг 1978 онд хориглож хуульчилж өгсөн юм. Тэр үед Андерсон албан ёсоор Нотингам Форест багийн хамгаалагч болжээ. Тэрээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж байгаагаа үл тоон дэлхийн спортод амжилт үзүүлж чадсан юм. Түүнээс хойш Дэлхийн хөлбөмбөгийн холбоо тамирчдыг арьс өнгөөр нь ялгаварлахын эсрэг тэмцдэг болжээ. Өнөө үед хэн нэгнийг хар арьстай эсвэл нигер гэж хэлэхэд хариуцлагад татагддаг болсон юм.
Shuum.mn