Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудлаар “Цөмийн энергийн газрын олон нийттэй харилцах алба” гэж тус газрын бүтцэд байхгүй хууль бус нэгжийн нэрээр мэдэгдэл гаргаж илт хууль зөрчсэн үйлдлүүд удаа дараа хийж байгаа тул Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дараах мэдэгдэл гаргажээ.
С.Энхбатыг ажлаас нь чөлөөлсөн Засгийн газрын шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүх хүчингүй болгож эгүүлэн томилсон хэмээн мэдэгдэлд өгүүлсэн нь бусдыг төөрөгдүүлсэн, төрийн албаны хэвийн үйл ажиллагааг бусниулах гэсэн хууль бус үйлдэл болж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга М.Оюунчимэг, Цөмийн энергийн газрын Технологийн газрын дарга, Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт Д.Мөнх-Эрдэнэ нар 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
С.Энхбатыг хэд хэдэн хууль бус лиценз олгосон гэсэн асуудлаар холбогдох байгууллагууд шалгаж байгаа. Тухайлбал, 2012 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай 21 зөвшөөрөл олгосон гэдгийг Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав энэ хурлын үеэр хэлж байлаа.
Хэвлэл, мэдээллийн албанаас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудлаар 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн өдөр тутмын хэд хэдэн сонинд “Цөмийн энергийн газрын олон нийттэй харилцах алба” гэж тус газрын бүтцэд байхгүй хууль бус нэгжийн нэрээр гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан дараахь мэдэгдлийг хийж байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасныг үндэслэн Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Содномын Энхбатыг Цөмийн энергийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Цөмийн технологийн газрын дарга Гун-Аажавын Манлайжавыг Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор томилсон.
С.Энхбат нь агентлагийн даргын хувьд хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байсан тул цаашид хууль зөрчсөн үйлдлийг дахин гаргуулахгүй байх, Цөмийн энергийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор С.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж үзэн Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргасан болно.
С.Энхбат нь Засгийн газрын шийдвэрийг үл зөвшөөрч шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн дагуу “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 882 дугаар захирамж гарсан байна.
Уг захирамж нь С.Энхбатыг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоолыг авч хэлэлцсэн шүүхийн шийдвэр биш бөгөөд гагцхүү хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл уг албан тушаалд хэн нэгнийг томилох, сонгон шалгаруулалт явуулахыг түдгэлзүүлсэн шийдвэр юм.
Төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн, тогтвортой явуулах зорилгоор Засгийн газраас Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасны дагуу томилсон бөгөөд шүүгчийн захирамж нь түр орлон гүйцэтгэгчийг томилох Засгийн газрын эрхийг хөндөөгүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын шийдвэрийг зөвхөн Засгийн газар өөрөө, эсхүл Улсын Их Хурал хүчингүй болгохоор заасан болно.
Гэтэл С.Энхбат нь Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийн агуулгыг илт мушгин, өөрийг нь уг албан тушаалд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр мэтээр гуйвуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд илт ташаа мэдээлэл тарааж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасны дагуу Цөмийн энергийн газар нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 96 дугаар захирамжаар баталсан бүтэц, зохион байгуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл С.Энхбат нь Цөмийн энергийн газрын бүтцэд байхгүй “Цөмийн энергийн газрын олон нийттэй харилцах алба” гэх хууль бус нэрээр дамжуулан өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргаж байгаа нь бусдыг төөрөгдүүлэн, төрийн албаны хэвийн үйл ажиллагааг бусниулах гэсэн илт хууль бус үйлдэл тул цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхааруулж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба