Хойд Солонгос улс цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгдлээ. Үүнд уран баяжуулахаа зогсоох, цөмийн зэвсэг туршихгүй байх, Олон улсын цөмийн шинжээчдийг нутаг дэвсгэр дээрээ нэвтрүүлж шалгалт хийлгэх зэрэг багтаж байгаа юм. 2009 онд Умард Солонгос 6 талт хэлэлцээрээс татгалзаж гарснаас хойд тэнд шалгалт явагдаагүй юм. АНУ Умардын энэ мэдэгдлийг таатай хүлээн авч байгаагаа илэрхийлж, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Умардчууд анхны зөв алхамаа хийлээ гэж мэдэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа өнөө үед Умардчууд буулт хийж байгаа нь Барак Обамад ашигтайгаар тусч байгаа. Умардын энэ буултын хариуд АНУ-ын 240 мянган тонн хүнсний тусламж илгээхээр болсон юм. Гэхдээ Нэгдсэн Улс Умардаас хүнсний тусламж өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бага насны хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшдөд хүргэгдэх баталгаа хүсч байга юм. Учир нь өнгөрсөн удаа Умардын эрх баригчид хүнсний тусламжийг цэрэг армийнханд зарцулсныг Америкчууд эсэргүүцэн тусламжаа зогсоосон юм.
Shuum.mn
Shuum.mn