Их Британичууд хэрэглэгдсэн ургамлын тос зэрэг органик хаягдлаас биотүлш гарган авч автомашинд хэрэглэж байна. Биотүлш нь байгальд ээлтэйгээс гадна мөнгөнд хэмнэлттэй. Тэд таксиндаа голдуу ашиглаж байна. Лондончууд жилд 3 сая тонн амьтан ургамлын гаралтай органик хог хаядаг. Эдгээрийн заримыг био түлшний үйлдвэрт дахин боловсруулан нэрж, биотүлш гарган авч байна. Гэхдээ түлшийг дахин боловсруулж гарган авах нь цаг хугацаа шаарддаг. Биотүлшний үйлдвэрийн ажилчид түүхий эдээ ресторан, зоогийн газраас авдаг байна. Биотүлш нь агаарт ялгарах нүүрсхүчлийн ислийг 80 хувиар бууруулж, энгийн шатахуунаас 12 хувиар хямд байдаг аж. 2008 анх биотүлшний үйлдвэрээ байгуулж байсан Жэйсон Аскивүүдийн компанийн ашиг 2 сая доллараар нэмэгджээ. Ресторан, зоогийн газрын ажилчид хагдал тосоо зөөж, асгуулахын тулд мөнгө төлдөг байсан бол харин одоо тэдний хаягдал тосыг био түлшний үйлдвэрийн ажилчид өөрсдөө ирж үнэгүй авч явдаг болсон байна. Лондончууд нийт шатахууны хэрэгцээнийхээ 25 хувийг биотүлшээр хангаж байна гэдэг нь агаарт ялгарах нүүрсхүчлийн хийг олон дахин бууруулж байна гэсэн үг. Гэхдээ Лондонгийн бүх таксийг биотүлшээр хангахад хугацаа хэрэгтэй. Мөн шатахуун түгээгүүрийн газруудаар энгийн түлшний оронд биотүлш хэрэглэх, ханган нийлүүлэхэд мөн л хугацаа хэрэгтэй байгаа. Гэхдээ байгальд ээлтэй, хямд эрчим хүч гарган авахад Лондончууд анхаарч байгаа нь чухал юм.
Shuum.mn
Shuum.mn