Эми Тим Хоффмэн нар nх сургууль төгссөнийхөө дараа танилцаж, 2005 онд гэрлэжээ. Гэрлэснийхээ дараа тэд аз жаргалтай сайхан гэр бүлтэй болно гэж мөрөөдөж байв. Эми Хоффмэн тухайн үедээ хүүхэд гаргахаа бага зэрэг хойшлуулж, ажил төрөлтэй бие даасан эмэгтэй болохын тулд хуулийн сургуульд оржээ. Сургууль төгслөө, ажил төрөлтэй боллоо. Одоо айл гэрийн аз жаргал болсон хүүхэдтэй болох цаг болсон. Өөрөө ч ээж болохыг хүсэв. Гэтэл 4 жил өнгөрсөн ч тэдний төлөвлөж байсан шиг үр заяасангүй. Эми нэг л зүйл болохгүй байна гэдгийг гадарлаж, нөхөн үржихүйн эмчид хандсан байна. Шинжилгээний хариу нь 35 наснаас доош насын эмэгтэйчүүдэд тохиолддог үргүйдэл гэсэн онош гарчээ. Эми Эй-Эм-Эйч буюу эмэгтэй хүний өндгөн эсийг тоолдог шинжилгээ өгчээ. Шинжилгээний хариу гарахад түүний өндгөн эсийн тоо хэвийн байх хэмжээнээс маш доогуур буюу өөрөөр хэлбэл үр тогтоох чадваргүй гэсэн дүн гарсан байна. Эмитэй олон эмэгтэйчүүд эмчийн хяналтан дор эмчлүүлж, өндгөн эсийг нөхөн төлжүүлэх эмчилгээ байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үүнд нас хамаагүй. Зүгээр л санаандгүй өндгөн эс нь боловсрохоо байчихдаг аж. Энэ нь зөвхөн тухайн эмэгтэйн биеийн онцлогоос л хамаарч байгаа үзэгдэл гэнэ. Үргүйдэл болон нөхөн үрхижүйн биологийн мэргэжилтэн, эмч Дороти Мишел-Лийфийн ярьж байгаагаар энэ тохиолдол нийт эмэгтэйчүүдийн 0.1 хувьд тохиолддог аж. Гэхдээ 30 орчим насны эмэгтэйчүүдийн үргүй байх тохиолдол 40 орчим насны эмэгтэйчүүдийнхээс илүү байдаг гэнэ. Яагаад гэдгийг эрдэмтэд тогтоогоогүй байгаа. Эми болон бусад эмэгтэйчүүд эмчийн хяналтан дор өндгөн эсийг нөхөн үржүүлэх эмчилгээнд хамрагдаж байна. Тэд удахгүй гэр бүлийн аз жаргал болсон үр хүүхэдтэй болно гэж найдаж байна. Эдгээр эмгтэйчүүдийн зөвлөгөө гэвэл заавал 30 нас хүрсний дараа бус харин эрт нөхөн үржихүйн эмчид үзүүлж, өндгөн эсээ тоолуулах шинжилгээнд хамрагдаж байх нь зөв юм байна.
Shuum.mn
Shuum.mn