logo
Москвагийн төвд жагсаал хийхээр бэлдэж байна

Москвагийн төвд жагсаал хийхээр бэлдэж байна

2012/03/05
Москвагийн төвд жагсаал хийхээр бэлдэж байна. Пушкины талбайн ойролцоо, Манежын болон Лубянкагийн талбай мөн Хувьсгалын талбайд цагдаагийн хүчлэн хамгаалсан анги нэгтгэлийнхэн жижүүрлэж байна. Тэнд мөн ОМОН болон Дотоодын цэргийн албан хаагчид автобустай очоод байна. Яг ийм байдлыг Болотный талбайд бас үзэж болно. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн өөрийн талын хүнээ дэмжихийн тулд залуучуудын байгууллагынхан өнөө орой эсэргүүцлийн жагсаал цуглаан хнийх гэж байгаа тул аюулгүй байдлын ийм арга хэмжээ авч байгаа билээ. Энэ цуглаан москвагийн цагаар 21 цагт эхэлэх бөгөөд түүнд 5 мянга орчим хүн оролцож магадгүй байгаа юм. Лубянкагийн талбай дээр “Сонгуулиа амжилттай явууллаа. Орос орны яруу алдар мандтугай” гэсэн нэртэй Нэгдсэн үйл ажиллагааны штабын цуглаан өнөөдөр орой болох юм. Нэгдсэн үйл ажиллагааны штабын хэвлэлийн нарийн бичгийн дарга Михаил Духович “энэ цуглаанд 800 орчим хүн оролцох ёстой гэхдээ илүү олон хүн ирэх байх гэж бодож байна гэж” мэдэгдсэн байна. Нэгдсэн үйл ажиллагааны штабт “Нутгийнхан”, “Залуу Орос орон”, “Шинэ хүмүүс”, “Өөрчлөлтийн бүлгийнхэн” зэрэг байгууллагууд багтдаг юм байна.     
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш