logo
Ван Даммын хүүхдүүд кино урлагт хүчээ үзнэ

Ван Даммын хүүхдүүд кино урлагт хүчээ үзнэ

2012/03/05
Нэгэн үе дэлхийг байлдан дагуулж явсан тулаант киноны мастер, нэрт жүжигчин Ван Даммын хүү Ван Варенберг кино урлагт хүч сорихоор шийджээ. “Ширэнгэн ойд тавтай морил” кинонд аавтайгаа хамтран тоглож буй Ван Варенберг Пуэрто Рикогийн ширэнгэн ойд кино зураг авч байгаа гэнэ. Гэр бүлийн хамтарсан уран бүтээл гэж болох уг кинонд Ван Даммын охин 21 настай Бианка ч мөн туслах дүрд тоглож байгаа аж. Тулаантай кинонд голдуу “чанга эр”-ийн дүр бүтээдэг Ван Дамм энэ удаа тэнгисийн цэргийн дасгалжуулагчийн дүр бүтээж байгаа гэнэ.  Жүжигчин Ван Дамм, Адам Броди, Деннис Хэйзберт нарын гол дүрд нь тоглосон “The Expendables 2” кино энэ оны сүүлээр дэлгэцийн бүтээл болох юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш