logo
Хуримын ордон уу, О.Бум-Ялагчийн Ногоон нам уу

Хуримын ордон уу, О.Бум-Ялагчийн Ногоон нам уу

2012/03/06
1976 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Гэрлэх ёслолын ордон 36 насны босгон дээр амраг хосын гал голомтыг бадраах ариун нандин голомтдоо нам төрийн ажлыг явуулдаг болоод найм шахам жилийн нүүрийг үзсэн байна. Ногоон нам мөн эсэх нь тодорхойгүй өнөөг хүрсэн О.Бум-Ялагч тэргүүтэй нөхөд Гэрлэх ёслолын ордны зүүн жигүүрт 100 метр квадрат, баруун болон хойд жигүүрт тус тус 80 метр квадрат талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулсаар ирсэн байна. Унхиагүй улс төр, урагшгүй нам засгаас залхаад байгаа энэ цагт ганц олдох насандаа гараа гаргаж хийдэг хуримынхаа өдөр намын байранд гэрлэлтээ батлуулж, ногоон туган дор зургаа татуулахыг хүсэх хэн байх билээ. Уг нь Гэрлэх ёслолын ордны захирал Оюунчимэг гэх эмэгтэй МАН гэсэн нэр дор харьяалагддаг боловч мөнгөөр намаа, ашгаар амрагийн сэтгэлийг худалдах энүүхэнд бололтой. Монголчуудын бэлгэшээж, эрхэмлэж ирсэн өдрүүдэд дурлалт хосуудыг багтааж дийлдэггүй гэх тус газар ийм том талбайгаа намд түрээсэлж, олон арван хосыг зүгээр хохироосоор өнөөг хүрсэн байх юм. Хамгийн ачаалал өндөр гэгддэг намрын дунд сарын шинийн 17-нд сүүлийн хос үүр цайхаас өмнө гэрлэлтээ батлуулж байх жишээтэй. Хуримын ордныг хаданд гаргахгүй гээд ёсоо хүндэтгэж, төрөө дээдэлдэг монголчуудад өөр газар байхгүй нь эдний дарга эзэгтэйн эрхшээлд олон түмэн чирэгдэхэд хүргэж буй. Цаашид иргэнд бус намд үйлчилдэг энэ ордны талаар анхаарахгүй бол хуримын гэж бэлгэдэн нэрлэхдээ хармын сэтгэл төрөх шинжтэй.
Үндэсний мэдээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш