Нийслэлийн удирдах ажилтны усан луу жилийн анхны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Орон сууц санхүүжилтийн корпорацийн захирал Ж. Алдаржавхлан мэдээлэл хийв. Жилийн 6 хувийн хүүтэй 20 жилд эргүүлэн төлөх нөхцөлтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг иргэдэд олгох талаар өнгөрсөн жилээс судалжээ. Сингапур улсад МУ-ын ерөнхий сайд С. Батболд ажлын айлчлал хийх үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр, ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж. Алдаржавхлан нар тус айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Сингапур улс иргэдээ хэрхэн орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулсан талаар туршлага судалсан байна. Иргэдээ богино хугацаанд орон сууцжуулсан туршлагаараа тус улс алдартай. Улмаар Засгийн газрын тогтоолын дагуу Сангийн сайд, ЗТБХБЯ-ны сайд, Нийслэлийн Засаг дарга нар “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл”-д хамруулах харилцааг зохицуулах журмыг 2012 оны 2 дугаар сарын 20 ны өдөр баталсан юм. Иргэдийн дунд орон сууцны хөнгөлөлттэй зээл хүлээлт үүсгээд байсныг ойрын өдрүүдийн ачаалал харуулж байна гэж ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж. Алдаржавхлан хэлэв. Өдөрт 500-600 иргэн хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл авахаар тус байгууллагад хандаж буй гэнэ. ОССК-аас 8 бүртгэгч ажиллуулж, мэдээлэл өгүүлэхийн зэрэгцээ оssк.mn сайтаар энэ тухай мэдээг иргэдэд хүргэж байгаа ажээ. Одоогийн байдлаар иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо Төрийн банк, Капитал банк илэрхийлжээ. Цаашдаа арилжааны банкнуудын тоо нэмэгдвэл энэ ажил иргэдэд хүндрэл чирэгдэл багатай хүрч, иргэд нэг зэрэг хамрагдах боломжтой гэдгийг энд онцлов. Хөтөлбөр 2016 он хүртэл үргэлжлэнэ.
Хүнсний аюулгүй байдал анхаарал татаж байна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л. Бямбасүрэн удирдах ажилтны шуурхай дээр хүнсний аюулгүй байдал, хүнсний чанартай холбоотой мэдээлэл хийлээ. Уламжлалт баяр болон томоохон баяр наадмын үеэр хүнсний чанар ямархуу байгааг тус газраас шалгадаг байна. Шалгалтанд хамрагдсан хүнсний үйлдвэрүүдийн ихэнхи нь дэргэдээ хүнсний лаборторигүй байжээ. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хянаж шалгаж чадахгүй байна гэсэн үг. Түүнчлэн захын хорооллын дэлгүүрүүд зориулалтын бус лангуун дээр хүнсний бүтээгдэхүүн худалдаж буй нь нийтлэг үзэгдэл болжээ. Шалгалтын үеэр анхаарал татаж буй нэг асуудалд Үдийн цай хөтөлбөр орж байна. Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын тоо нэмэгдсэн ч ахуйн хэрэгцээ дутмаг байдгаас гэдэсний халдварт өвчин А гепатит нэмэгдэж байна гэв. Нийслэлд хөрсний бохирдол их байдаг тул ил задгай хүнсний худалдаа аюул дагуулах эрсдэлтэй. Иймд дүүргийн удирдлагууд урин дулааны улиралд ихэсдэг сүүдрэвчтэй худалдаа, ил задгай худалдааг цэгцлэх шаардлагатайг тэрбээр анхаарууллаа.
“Хөрөнгө оруулалтын олон улсын чуулган-2012” зөвлөлгөөн болно
Шуурхай хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр дараахь үүрэг даалгаврыг өглөө. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг даргаас нийслэлийн Засаг даргын орлогч нарт болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерт эрх шилжүүлсэн 34, харъяа 15 байгууллагад 28, есөн дүүргийн Засаг даргад 38, нийт 100 ажлын зураг төсвийг гаргах, үнэлгээний хороог хуралдуулахад цаг алдахгүй байх, 4 дүгээр сарын 01-нээс өмнө гэрээ байгуулан ажлаа эхлүүлэхийг анхааруулав.
Энэ сарын 23 нд “Хөрөнгө оруулалтын олон улсын чуулган-2012” зөвлөлгөөн Улаанбаатар хотод болно. Энэ зөвлөлгөөний үеэр Улаанбаатар хотод метро байгуулах, хотын хөрсний усыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, судалгаа гаргасныг болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг үе шаттай гүйцэтгэх зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эмхэтгэн оруулж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад санал болгох юм. Мөн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар нийслэлийн иргэдэд сурталчлах , мэргэжлийн байгууллагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрууд хамтран нийслэлийн эргэн тойронд шар усны аюул учрахаас урьдчилан сэргийлэх ажлыг эртнээс хийх, цасны дороос гарсан болон далан сувгийн хогийг энэ сард иргэдийн оролцоотойгоор цэвэрлэж, эрүүл орчин бий болгохыг үүрэг болгов.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат, нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс нийслэлийн хэмжээний орон сууцуудын засвар үйлчилгээг хариуцах чиг үүрэгтэйгээр байгуулсан “Улаанбаатар лифт” НӨҮГ-ын зардлын задаргааг батлуулж, удирдлагыг томилуулан яаралтай ажилд нь оруулахыг даалгалаа. Байгууллагуудын хаяг, реклам чимэглэлийг хотын хөгжил, өнгө үзэмжид нийцүүлэн шинэчлэх ажлыг Захирагчийн ажлын алба удирдан хийлгэж, энэ ажилд дүүргүүдийн ЗДТГ, мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулахыг үүрэг болголоо.
Гудамж замын хөдөлгөөн, үзэгдэх орчинд саад болж байгаа самбаруудыг буулгах, замын түгжрэл үүсдэг хэсгүүдийг өөрчлөх саналаа Захирагчийн ажлын алба, Замын цагдаагийн газар, нийслэлийн Авто замын газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвүүд өмнөх судалгаа, бүртгэлдээ үндэслэн гарга. Сүүлийн жилүүдэд хотын хэмжээний инженерийн шугам сүлжээ бүхий газарт дүүргүүдийн Засаг даргын захирамжаар олгогдсон газрын бүртгэл, судалгааг байршлаар гаргаж, түүнийг хүчингүй болгох тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг нийслэлийн Газрын алба ойрын үед танилцуулж шийдвэрлүүлэхийг онцоллоо.
Энэ жил орон сууцны хороолол доторх авто замыг засварлах, гэрэлтүүлэгт онцгой анхаарна. Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд 10.0 мянган тонныг махыг нэмж бэлтгэхтэй холбогдуулж нийслэлийн зарим удирдлагууд энэ чиглэлээр аймгуудад ажилласнаа нэгтгэн Сангийн яамнаас санхүүжилт авч төлбөрийг барагдуулах, орон нутгаас мах татан авах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба бодлогын хүрээнд зохицуулахыг тус тус үүрэг болгов.