Оны дараахан З.Энхболд, Г.Баярсайхан, Д.Ганхуяг тэргүүтэй УИХ-ын гишүүд нэгдэн АН-ын "Шонхор" нэртэй фракц байгуулж буйгаа албан ёсоор зарласан билээ.
Мөн үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн асан, "Зайрмагны" гэх Батын Батбаатар өөрийн найзуудтайгаа хамтран "Мөнх Тэнгэр" нэртэй фракц байгуулж буйгаа зарлах нь тэр.Н.Алтанхуягийн заавраар байгуулагдсан гэх эдний фракцийн нэрний санаа нь Мөнх тэнгэрийн доор бүх зүйл байдаг. Шонхор ч тэр багтана гэж даапаалсан маягтай мэт аж.Тэгвэл УИХ дахь МАН-ын нэр бүхий 10 гаруй гишүүн "Соёмбо" нэртэй фракцыг байгуулахаар ажиллаж эхэлсэн бөгөөд дараа долоо хоногт албан ёсоор зарлах юм байна.
Уг фракц гэгч нь намын шинэчлэлийн бодлого, эв нэгдлийг сайжруулах гэх мэт зорилготой хэмээж буй ч хуучин Н.Энхбаяртай ойр харилцаатай байсан, өдгөө УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжоо нэгэнт алдсан нөхөд тойргийн квот олж авах зорилготой шантааж хийж буй тухай эх сурвалжууд өгүүлж буй юм.
"Соёмбо" фракцид
УИХ-ын гишүүн
Д.Тэрбишдагва
Р.Раш
Д.Одбаяр
Д.Арвин
Д.Балдан-Очир
Ц.Даваасүрэн
Д.Загджав нар багтаж буй ажээ.
Э.Мягмардорж
"Өглөөний сонин"