logo
Ертөнцийн анхдагч уул

Ертөнцийн анхдагч уул

2012/03/06
Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр "Богд Очирваань" ертөнцийн уулын анхдагч уул мөн юм. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх "Отхан" буюу "Галын хаан, голомт сахигч", монгол хэлний эртний үгийн санд "Этүгэн" буюу "Анхны эх газар" хэмээсэн унаган монгол үг ажээ.
Отгонтэнгэр уул нь Улиастай хотоос 100 км зайд оршдог. Түүний орчны уулсыг оролцуулан 955 шоо км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь 4021 м өндөрт өргөгдсөн байдаг бөгөөд 3752 метрээс эхлэн мөнх цас оршино. Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулын нэг бөгөөд тахилгатай уулынх нь хувьд ЮНЕСКО "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл" зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ.

Б.Ширнэн
Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш