logo
ОХУ-ын Сонгуулийн төв хороо Владимир Путинг ОХУ-ын сонгогдсон ерөнхийлөгч гэж зарлалаа

ОХУ-ын Сонгуулийн төв хороо Владимир Путинг ОХУ-ын сонгогдсон ерөнхийлөгч гэж зарлалаа

2012/03/06
Оросын СТХ-ны тэргүүн Владимир Чуров 3-р сарын 4-нд болсон сонгуулийн урьдчилсан дүнг үндэслэн Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэж зарлалаа. Саналын хуудсын 99,3%-ийг боловсруулсны дараа Путин 63,75%-ийн санал авсан байна. СТХ-ны үзэж байгаагаар Путины үндсэн өрсөлдөгч нь оросын коммунистуудын тэргүүн Геннадий Зюганов болсон ба тэрээр 17,19%-ийн санал авчээ. Бие даан нэр дэвшигч, тэрбумтан Михаил Прохоров 7,82%-ийн санал авч гуравдугаар байрт оржээ. Парламентад суудалтай ОУ-ын ЛАН-аас нэр дэвшсэн Владимир Жириновский 6,23%, “Шудрага Орос орон” намын тэргүүн Сергей Миронов 3,85%-ийн санал тус тус авсан байна. Албан ёсны дүнг СТХ 3-р сарын 14-ны дотор зарлах ёстой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш