АНУ-ын улс төрчид болон Израйлийн Ерөнхий сайд Натняху Иран цөмийн зэвсэгтэй болох нь дэлхийн энх тайванд аюул занал учруулна гэдэг. Барууныхныг сөрөн зогсдог Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмаденижад цөмийн зэвсэгтэй болбол Израйлийн эсрэг хэрэглэхээс буцахгүй гэж шинжээчид үзэж байгаа. Учир нь тэрээр Израйль улсыг газрын хөрснөөс арчиж, дэлхийн газрын зураг дээр Израйль гэж улс байхгүй болгоно гэж сүрдүүлдэг юм. АНУ-ын эрх баригчид болон Нэгдсэн Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчид Ираныг болзошгүй аюул занал гэдэг бол Ираны одоогийн дэглэм ч гэсэн шүүмжлэл дагуулсаар.
Иран улс энхийн зорилгоор буюу цөмийн эрчим хүч гарган авах зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж мэдэгддэг. Тэгвэл зарим шинжээчид Ираныг аль хэдийнэ цөмийн зэвсэгтэй болсон гэж үзэж байна. Хэрэв тийм бол яах вэ?
Израйлийн Сионист дэглэмийг газрын хөрснөөс арчина гэж сүрдүүлж байгаа нь тус улсын эсрэг дайн хийхэд бэлэн гэдгээ харуулж байгаа хэрэг. Тиймээс Израйль улс Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос нь өмнө амжиж цохилт өгнө гээд байгаа хэрэг. 1979 онд Ираны дэглэм бий болсон цагаасаа Израйлийг улсынх нь хувьд хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсээр ирсэн. Мөн Иран нь Израйлийн эсрэг Хамас, Хесболах зэрэг бүлгүүдийг санхүүжүүлсээр ирсэн юм. Гэхдээ зарим шинжээчид Махмуд Ахмаденижадын Израйлийн эсрэг сүрдүүлгийг Израйльтай байлдах бус харин Палестины газар нутгийг эргүүлэн өгч Палестины тусгаар улс бий бологохыг дэмжсэн утгатай үг гэж тайлбарлаж байгаа юм. Иран улс цөмийн зэвсэгтэй болбол хөрш Саудын Араб, Израйль, Турк зэрэг улсууд мөн зэвсэглэлээр хөөцөлдөж эхлэн Ойрхи Дорнодын улсуудын хүчний харьцаа алдагдаж, тогвортой байдалд аюул учирна гэж шинжээчид үздэг юм.
Shuum.mn