logo
Украйн эмэгтэйчүүд гоо сайхандаа анхаарч байна

Украйн эмэгтэйчүүд гоо сайхандаа анхаарч байна

2012/03/07
Украйнд 2012 оны Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаатай холбогдуулан Борисполь Олон улсын нисэх буудлын эмэгтэй ажилтнууд гоо сайхандаа онцгой анхаарч байна. Татьяана Вакрчукийн ярьж байгаагаар гадаадаас ирэх хөлбөмбөгийн хорхойтнуудын хувьд Украйны талаарх хамгийн анхны сэтгэгдэл нь гаалийн ажилтнууд байх юм байна. Нисэх буудлын удирдлагууд ч гаалийн ажилтнуудынхаа гоо сайханд онцгой анхаарч дэмжиж ажиллаж байгаа аж. Мөн тэднээс гоё сайхан хувцаслаж, зорчигчидтой эелдэг сайхан харьцахыг хүссэн байна. Буудлын удирдлагууд мөн Мартын 8-ыг угтан гоо сайханчдыг урьж авчран яаж будалт хийх талаар сургалт явуулж байна. Борисполь Олон улсын нисэх буудал нь 500 гаруй ажилтантай бөгөөд тэдний хагас нь эмэгтэй. Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан нисэх буудлын ажилтнуудын тоог 2 дахин нэмэгдүүлжээ. Нисэх буудлын ажилтан Мариана Марковичийн ярьж байгаагаар хөлбөмбөг үзэхээр ирсэн зорчигчид гоё сайхан үзэсгэлэнтэй Украйн эмэгтэйчүүдийг онгоцны буудал дээр хараад Украйн улсын талаарх сайхан сэтгэгдэлтэй үлдэх гэнэ. Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сард Польш, Украйнд болно.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш