logo
Гадаадын 86 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын 86 иргэнийг албадан гаргажээ

2012/03/07

Өнгөрсөн сард Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар манайд хууль бусаар амьдарч байсан зургаан орны 86 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.

Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан, түр хугацааны визтэй манай улсад зорчиж байгаа ч бүртгэлийн жур­мыг хоёр ба түүнээс  дээш удаа зөрчсөн, оршин суух зөвшөөрлийг засварласан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гэсэн шалтгааны дагуу гадаадын иргэдийг эх оронд нь буцаасан байна. Түүнчлэн тус байгууллагаас Монгол Улсад ажиллаж, амьдарч буй өөр улсын иргэн, гадаадын иргэд ажиллуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад тогтмол шалгалт хийдэг аж. Өнгөрсөн хоёрдугаар сарын хувьд нийт есөн орны 54 гадаадын иргэн, 80 аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж буй 270 иргэний зөрчлийг илрүүлж хуулийн дагуу нийт 99 сая 200 гаруй мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

М.Баярмаа
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш