Санхүүгийн шинэ механизмуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсад тулгарч буй чадавхийн болон бусад бэрхшээлүүд юу байна, эдгээр механизмыг боловсруулах, хөгжлийн түншүүдийн зүгээс хэрхэн туслалцаа үзүүлэх вэ, түншүүдийн туслалцааг төлөвлөлтөд хэрхэн тусгаж үр дүнд хүргэх вэ, хөгжлийн түнш болон хувийн хэвшлийн уялдааг хэрхэн хангах вэ зэрэг асуудлаар донорууд ярилцаж байна.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний үед хөгжлийн албан ёсны тусламж шилжилтийн үеийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Ерөнхий сайд доноруудад хандан хэлээд өнгөрсөн 20 гаруй жилд хамтран ажилласан, хүнд хэцүү цагт тусалж дэмжиж ирсэн түншлэгч хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудад талархаж байгаагаа Засгийн газрын нэрийн өмнөөс илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газар 1991 оноос 2010 он хүртлэх хугацаанд нийт 4 тэрбум гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлтэй зээл авч ашиглажээ. Эдгээр зээл тусламжийг хүний хөгжил, яаралтай тусламж, хөдөө аж ахуй, эрчим хүч, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, зам тээвэр, аж үйлдвэр, санхүү эдийн засаг, уул уурхайн салбарт голлон ашигласан байна.
Түүнчлэн зөвхөн өндөр хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хамтран ажилладаг байсан харилцаа шинэ шатанд гарч уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн хэрээр санхүүжилтийн шинэ хэрэгслүүдийг өргөнөөр ашиглах шаардлагатай байгааг Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр онцлоод зарим улс орноор жишээ татлаа.
Тухайлбал, Япон, Солонгос, Кувейт улс нь манай улсад зөвхөн зээл тусламж үзүүлдэг донор орон байсан бол одоо харилцан ашигтай ажиллах түнш болох шинэ өнгө аясаар хамтын ажиллагаагаа тодорхойлж байгаа юм байна.
Эдийн засгийн голлох салбар болох уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийг төрөлжүүлснээр ажлын байр бий болгох, боловсролд хөрөнгө оруулалт хийж өгөөжтэй эдийн засгийн хөгжлийг дэмжих нь Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Өндөр технологид суурилсан аж үйлдвэр, эрчимжүүлсэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх нь өсөлтийн хүчин зүйл болно гэж Засгийн газар тодорхойлж байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд энэхүү уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэж Монгол Улсын ирээдүй, цаашдын хөгжлийн төлөө хамтран ажиллахыг хүслээ.