УИХ-ын ээлжит бус чуулганы 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Уг хуулийн төслүүдийг хэлэлцэн санал хураахдаа мөн л багц дахь мөнгөн хөрөнгө, төсөвт зарцуулах зарцуулалтуудыг УИХ-ын дарга тус бүрээр нь уншиж сонсгон, гишүүдээр батлуулсан юм.
Ингээд зүйл, заалт тус бүрээр нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Спикер үргэлжлүүлэн уншиж, танилцуулан тухай бүрээр нь санал хураасны эцэст, хуулийг бүхэлд нь гишүүд санал нэгтэйгээр баталсан болно. Ийнхүү төсвийн тодоголыг хийснээр төрийн албан хаагчдын цалинг 2 дугаар сарын нэгнээс 80 мянган төгрөгөөр, тавдугаар сарын нэгнээс 23 хувиар нэмэгдүүлэхээр болж байна. Хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа 2012 оны хоёрдугаар сарын нэгнээс юм байна.
Дараа нь Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын дарга зүйл, заалт бүрээр нь мөн л нэгбүрчлэн танилцуулж, санал хураалт явуулж дэмжигдлээ. Харин энэхүү хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад 90,4 хувиар гишүүд дэмжин баталсан. Хуулийн хэрэгжих хугацаа мөн энэ оны хоёрдугаар сарын нэгнээс аж.