logo
Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах асуудалд ч эцсийн шатандаа орлоо

Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах асуудалд ч эцсийн шатандаа орлоо

2012/03/08
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр хуралдаж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төсөлд Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх болон мөн үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нь тооцсон буюу нийт 160 гаруй мянган иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон бөгөөд шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой дүйцүүлэн тооцож байхаар тусгасан байна. Түүнчлэн дээр дурдсан цалин хөлс, орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтоож, улмаар итгэлцүүрийг хэрэглэх журмыг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар өөрчилжээ. Мөн эдгээр хуулийг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш