CNN агентлагийн сэтгүүлч Украйны нийслэл Киевт очиж Юлия Тимошенкогийн охиноос ярилцлага авчээ. Украйны ерөнхий сайдаар ажиллаж байсан Тимошенко шоронд хоригдож байгаа. Түүнийг үзсэн эмч нар түүнээс дахин байцаалт авах боломжтой, биеийн байдал нь сайн байгаа гэж мэдэгджээ. Гэвч түүний охин Евгений Тимошенко ярихдаа "Зургаан сарын турш ээжид маань эмчилгээ хийгээгүй, түүнийг үзэхийг эмч нарт зөвшөөрөөгүй, ээж маань гурван сарын турш нуруу нь өвдсөнөөс болоод хэвтэрт байсан, алхаж чадахгүй байсан, энэ нь түүний биед хэрхэн нөлөөлж байгааг бид мэдэхгүй байна, түүний биеийн байдал муудаж байгаа" гэсэн байна. Тэрээр цааш ярихдаа нэгдүгээрт, ээж маань одоогийн эрх баригчдын гол өрсөлдөгч, хоёрдугаарт, Янакович ерөнхийлөгч болоод өмнө нь гаргаж байсан алдаануудаа түүнд тохсон, одоо байгалийн хий, тог цахилгааны үнэ маш их өсч байгаа гэжээ.
Хоёр удаа ерөнхий сайдаар ажилласан Тимошенко Украйны улс төр дэх төмөр хатагтай гэж нэрлэгдэж байсан юм. Үсний засалт, шударга зоригтой мэдэгдлүүд нь түүнийг улбар шар хувьсгалын бэлгэ тэмдэг болгосон билээ. Харин 2009 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Виктор Янакович цөөн хувийн саналаар Тимошенког ялсан юм. Өнгөрсөн оны 10-р сард түүнийг баривчилж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн буруутгасан. Украйны шүүх Тимошенког 2009 онд Оросын талтай байгалийн хийн гэрээ байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн үзэж, долоон жил хоригдох ял оноосон. Украйны шүүхийн шийдвэр нь энэ улсад шударга ёсыг улс төрийн зорилготой яллах ажиллагаагаар хэрэгжүүлж байгааг баталлаа хэмээн Европын холбооны гадаад бодлого хариуцсан дарга Кэйтерин Эштоны төлөөлөгч мэдэгдсэн. Харин Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллага Тимошенког суллахыг шаарджээ. Шүүгч Родион Киреев 2009 оны гэрээнээс болж улсын мэдлийн байгалийн хийн компаний алдсан 186 сая долларыг Тимошенко эргүүлэн төлөх ёстой гэж мэдэгджээ. Шүүгч тогтоолыг уншиж танилцуулах үеэр экс ерөнхий сайд камер луу хандан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа ил тодоор илэрхийлж байсан. Ажиглагчдын хэлж байснаар Тимошенког хорих ялаар шийтгэсэн бодит шалтгаан нь түүнийг улс төрийн тавцангаас холдуулах байсан байна. Ямартай ч Украйнчуудын ардчиллын төлөөх улбар шар хувьсгалын нэр хүндтэй удирдагч байсан Хатагтай Тимошенко шоронгийн камерт өвчтэй хэвтсээр байна.
Э.АМАР