Дуурь бүжгийн эрдмийн театр /ДБЭТ/-ын шинэ үеийн эмэгтэй гоцлол дуучид хамтран энэ сарын 9-ны 19.00 цагаас «Примадонна-Сонгодог есөн өнгө» нэртэй тоглолтоо үзэгч олондоо ганцхан удаа толилуулахаар зэхээд байна.
Энэхүү тоглолтыг Монголын сонгодог урлагийг дэлхийн түүхэнд бичүүлсэн Ардын жүжигчин, Зууны манлай дуучин Хорлоогийн Уртнасанд зориулан тоглох юм. 1980-аад оны үеийн хөгжмийн зохиолчдын эцэг болсон С.Гончигсумлаа, Бирваа нарын зохиосон дуурийн ари, АЖ, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын «Бурхан бумбын орон», «Тогосын цагаан овоо», З.Хангалын «Суварган цэнхэр уулс» киноны дуу, Б.Шаравын «Аав, ээж хоёр минь» , «Хавар» , романс гэхчлэн олон бүтээлүүдийг түүнд зориулан бичиж байсан түүхтэй гэдэг. 1982 онд дэлхийн 36 оронд оролцсон Дэлхийн залуу дуурийн дуучдын уралдаанд уралдаанд Чио Чио сан дууриар тусгай байранд шалгарч байсан гээд Монголын сонгодог урлагийн салбарын анхны алтан хараацай билээ. Тэрбээр 31 насандаа гавьяат жүжигчин, 36 насандаа Ардын жүжигчин гэдэг эрхэм цолыг хүртэж, ард түмнээсээ Зууны манлай дуучин хэмээх хүндтэй алдар хүндийг хүртсэн уран бүтээлч, шилдэг дуурийн дуучин юм.
Монголын сонгодог урлагийн түүхийг бичилцэж, амьдруулсан түүний уран бүтээлүүдээс сорчлон ДБЭТ-ын дуучин есөн бүсгүй, есөн өөр өнгийг илэрхийлэн дуулж, үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. «Примадонна-Сонгодог есөн өнгө» тоглолтод энэ цагийн дуурийн шинэ үеийн залуу дуучид болох МУГЖ С.Мөнгөнцэцэг, СТА Р.Доржхорлоо, СТА Б.Эрдэнэтуяа, СТА Д.Туяа, СТА Ө.Уянга, СТА Ш.Наранчимэг, гоцлол дуучин Н.Туяа, М.Даариймаа, П.Ариунаа нар ур чадвараа харуулна.
Тоглолтонд ДБЭТ-ын Симфони найрал хөгжим, найрал дуучид болон удирдаачаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн /УГЗ/ Н.Туулайхүү, УГЗ Ж.Бүрэнбэх, концертмейстрээр МУГЖ Б.Солонго, ерөнхий найруулагчаар ДБЭТ-ын туслах найруулагч Ё.Сарантуяа нар тус тус оролцох юм.
МОНЦАМЭ