Бээжин хот “Гадаадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах тухай” тусгай төсөл боловсруулан гаргаж , тус төсөлд хамрагдан ирж, ажиллах гадаадын иргэнд жилд 1 сая юаны урамшуулал төсвөөс олгохоор тогтлоо гэж Синхуа агентлаг мэдээлэв.
Энэ төслийн хүрээнд ирэх 10 жилийн хугацаанд гадаадын өндөр ур чадвар бүхий 65 нас хүртэлх насны “Нэг мянган мэргэжилтэн”-ийг тус хотод урьж, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн чухал салбаруудад ажиллуулах тухай заан, ажиллах сонирхол бүхий гадаадын иргэдээс өргөдөл хүлээн авах хугацааг энэ оны 3 дугаар сарын 12-оос эхлэн 7 дугаар сарын 16-нд дуусгахаар тогтжээ.
Бээжин хотын Гадаадын харь¬яатыг бүртгэх албаны мэргэжилтний мэдээлж байгаагаар, уг төсөлд уригдаж ажиллах гадаадын иргэн нь тус улсад дараалан 3 жилээс доошгүй хугацаанд жил бүр 9 сараас доошгүй хугацаагаар ажиллах боломжтой, Хятад улсын бус иргэд байхыг анхааруулсан байна.