logo
Нойргүйтэх нь нас ахихтай холбоогүй

Нойргүйтэх нь нас ахихтай холбоогүй

2012/03/09

Нас ахихаар нойронд муу болдог гэж ярьдгийг Америкийн эрдэмтэд няцаасан тухай Би-Би-Си мэдээллээ. Судалгааг Пенсильванийн их сургуулийн эрдэмтэн Майкл Грэнднерийн удирдсан мэргэжилтнүүд явуулсан байна. Тэдний ажлын тайланг «Sleep» сэтгүүлд нийтэлжээ.

Судлаачид 155 мянган америкчуудыг хамруулан санал асуулга явуулсан байна. Судалгаанд оролцогчдыг нойрны асуудалтай болон ядаргаатай гэсэн хоёр бүлэгт хуваажээ.

Судалгааны дүнгээс үзвэл, сайн унтаж амарч чаддаггүй болон амархан ядардаг гэсэн асуудал нас ахих тусам багасч байв. Тухайлбал, эрэгтэйчүүдийн нойрны чанар 18-54 насанд сайн байж байгаад дараа нь муудсан бол, 59 наснаас эргээд сайжирсан байна. Эмэгтэйчүүд 40-59 насны хооронд л сайн унтаж амарч чаддаггүй аж.

Судлаачид нас ахихаар нойр мууддаг гэсэн дүгнэлт гарна гэж таамаглаж байсан боловч судалгааны дүн эсрэгээр гарч, нас ахихаар залуу байснаасаа ч илүү бөх унтдаг болдог аж.

З.Амгалан
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш