logo
Цатгалан хүмүүст бослого хэрэггүй гэдэг зарчмыг Ху дарга мөрддөг

Цатгалан хүмүүст бослого хэрэггүй гэдэг зарчмыг Ху дарга мөрддөг

2012/03/09
Оросын сэтгүүлч Антон Евсеевийн нийтлэлийг ор­чуулан хүргэж байна.
Хятад улсын дарга Ху Жинтао бол дэлхийн түүхийг бүтээгчдийн нэг. Манай га­рагийн хамгийн олон хүнтэй, эрчимтэй хөгжиж буй орны тэргүүн Ху Жинтао бол маш хаалттай хүн юм.

Түүний залуу насны та­лаарх мэдээлэл тун хомс. Тэрбээр гүн ухаантан Лао Цзыгийн “Ард түмэн жинхэнэ эрх баригчаа мэддэггүй” гэсэн үгийг удирдлага бол­госон бололтой. Үүнээс гадна тэрбээр сэтгүүлчидтэй бараг харьцдаггүй.
Ху Жинтао 1985 онд Гуйч­жоуны намын даргаар томилогджээ. Ажилдаа ирсэн анхны өдөр утас дуугарахад тэрбээр аваад “Сайн байна уу? Ху сонсож байна” гэжээ. Гэтэл нөгөө үзүүрээс “Юун Ху? Намын даргатай ярья” гэж уурласан байна. Харин Ху Жинтао маш тайвнаар “Би намын шинэ дарга бай­на” гэхэд нөгөө хүн ихэд сандарч уучлал хүсчээ.
Түүнээс хойш дэлхий да­хин “Ху гэж хэн бэ?” гэ­сэн асуултыг өнөө хүртэл тавь­саар байна. Товарищ Хугийн талаар  албаны эх сурвалжууд зөрүүтэй мэ­дээл­дэг. Түүнийг 1942 оны 12 дугаар сарын 21-нд Цзянсу мужийн Тайчжоу хошуунд мэндэлсэн гэдэг ч зарим нь Аньхой мужийн Цзиси хошуу, эсвэл Цзянсу мужийн Тайчжоу хошуунд төрсөн гэлцдэг.
Түүний эцгийг цайны жи­жиглэнгийн худалдаачин эсвэл цайны компанийн эзэн гэх  зэргээр өөр өөрөөр бичдэг. Тэр бүү хэл Ху даргын дунд сургуулийн талаарх мэдээлэл тун авцалдаагүй. Албан намтарт түүнийг онц сурсан гэж байгаа ч үнэн­дээ голдуу алтан дунд авдаг байсан аж. Гэхдээ ямар ч гэсэн муу сурдаггүй бай­сан бололтой, 1959 онд Бээжингийн политехникийн алдарт “Цинхуа” дээд сур­гуульд элсчээ.
Ху Жинтао 1964 онд гид­­ро­техникийн факультет төгсөөд тэндээ эрдэм шин­жил­гээний ажил хийж, ул­маар Коммунист намын улстөрийн удирдагч болов.
Гидротехникч гэдэг мэр­гэжлийн ачаар тэрбээр усыг байту­гай хүмүүсийг хэрхэн удир­дан чиглүүлэхийг сайн мэд­дэг болжээ. Ху Жинтао хэзээ, хаана далан босгох, гол мөр­ний урсгалыг хазаар­лах, мөн хэзээ байгалийн эрх­шээлд автан бууж өгөх зарч­мыг тогтоож аваад амьд­ралд хэрэгжүүлсээр ирсэн.
Яагаад ч юм Ху Жинтаог 1968 онд Соёлын хувьсгалын үеэр “дахин хүмүүжүүлэх”-ээр Ганьсу муж руу илгээжээ. Тэрбээр жирийн ажилчнаар барилгын бригадад ажиллаж байсан үеэ дурсах дургүй.
Энэ тухай Ху дарга “Эн­гийн ард иргэдийн талаар төсөөлөлтэй болсон” гэж ярьдаг. Товарищ Ху 1969 оноос  техникч,  намын  үүрийн орлогч,   гидро­тех­ни­кийн байгуу­ламжийн ба­рилгын  ажлын  удирдагч, му­жийн   За­луу­чуудын ком­­­му­­нист  эвлэлийн  дарга, Ком­му­нист  залуучуудын хол­­бооны тэргүүнээр ажил­лаж, 1985 онд Төв хороонд багтав.
Ху дарга 1988 онд Тө­вөдийн автономит бү­сийн намын даргаар ажил­лаж байх­даа 1989 оны эсэр­гүүц­лийг дарсан. Мөн 1989 онд Тянь Ань Мэний тал­байн үйл явдлыг армийн хү­чээр дарахыг дэмжсэн ли­­дерүүдийн нэг. Тэр үед Төв Хорооны зарим ги­шүүн хүртэл эргэлзэж бай­жээ. 2002 онд ген­сек, 2003 онд Хятадын дарга болж, 2005 онд Цэргийн төв зөвлөлийг тэргүүлэв. Жинтао  авлигын эсрэг тэмцэж, эдийн засаг дахь төрийн оролцоог дэм­жин, шинжлэх ухаанд их хөрөнгө хаях болжээ. Түү­ний үед Хятад улс сансрын салбараа хүчтэй хөгжүүлж, шинжлэх ухааны төв, техникийн паркийг байгуулсан юм.
Ху дарга Тянь Ань Мэ­ний талбайн сургамжийг мар­­таагүй. Иймээс тэрбээр “Оюун­лаг хүн хийх юмгүй бол дэг­­лэмийн эсрэг тэмцэж эхэл­дэг. Цатгалан, ханга­луун амьдралтай хү­мүүст эсэргүүцэл,  бослого хэрэг­гүй” гэдэг зарчмыг мөрддөг. Гэхдээ  Ху дарга өрнөдийн та­лыг баримтлагч бус, “Хя­тадад өр­нөдийн либераль үзэл суртал таарахгүй. Ма­най соёл өвөр­мөц онц­логтой” гэдэг.
Ху даргатай Хятад улс АНУ-ын эсрэг байр суурийг баримталдаггүй.  Үнэндээ то­ва­рищ Ху Хятадын өмнөх удир­дагчид шиг ширүүн урс­­галт ертөнцөд улс орноо чадварлагаар залж яваа. Ер нь хятадууд хэзээд өөрт ашиг­тай зүйлийг л мөрддөг хойно. Энэ бол Хятадын уламжлалт гадаад бодлого. Хятадын императорууд “Бү­дүүлэг зэрлэгүүд хоорондоо тулалдаж л байг. Харин арай бага аюул учруулдагт нь бид тусална” гэж байсныг түүх гэрчилнэ.
Хятадын Ху даргын хоб­би бол ном унших. Тэрбээр “Евгений Онегин” зэрэг Оросын уран зохиолыг “Ми­ний үзэл бодол төлөвшихөд их нөлөөлсөн” хэмээжээ. Ху Жинтао кино, театрт их очдог, дажгүй бүжиглэдэг.
69 настай Ху дарга ши­рээ­ний теннис тоглох дур­тай, тамхи татдаггүй, архи ч амсдаггүй. Ху дар­гын гэргийг Лю Юнцин гэдэг. Тэд хүү, охин хоёртой бө­гөөд хамтдаа Комсолмолд ажиллаж байсан аж.   Хя­тадын  тэргүүн хатаг­тай Лю Юнцин Бээ­жин­гийн ба­­рилгын хорооны орлогч дарга. Хүү Ху Хайфэн нь биз­несмэн, охин Ху Хайцин нь гэрийн эзэгтэй.

Эх сурвалж: Өглөөний сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш