logo
Хятадын Lenovo 160 гаруй мянган компьютерээ шатах аюулаас сэргийлэнэргүүлэн татаж авч байна

Хятадын Lenovo 160 гаруй мянган компьютерээ шатах аюулаас сэргийлэнэргүүлэн татаж авч байна

2012/03/12
Дэлхийн компьютерын томоохон  үйлдвэрлэгч   Хятадын компьютерын Lenovo  компани өөрийн  160 мянга гаруй ThinkCentre M&70z  болон ThinkCentre M90z десктопнуудыг дэлхий дахинд шатахаас сэргийлж буцаалт хийж  байна.  Устгалд орох ёстой байсан компьютерын моно-блокууд нь   2010 оны 5-р сараас 2012 оны 1-р сар хүртэл худалдагдаж байсан гэж тус компаний мэдэгдэлд дурджээ. Lenovo нь нилээд хэдэн удаа гэмтэл илрүлж, зарим компьютерын загваруудын цахилгаан тэжээлийн системд гологдол гарчээ. Тиймээс  Lenovo өөрийн загваруудын ThinkCentre M&70z  болон ThinkCentre M90z хэрэглэгчдэд дээрхн хугацаанд худалдаж авсан компьютерийн хэрэглээгээ зогсоож, тэжээлээс салгахыг зөвлөжээ. Компьютерыг сольж болох эсэхийг тус компаний сайтан дээр харж болох аж. Эвдрэлтэй персонал компьютерын эздэд тус компаниас үнэгүй тэжээлийн системийг авахыг санал тавьжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш