Өнгөрсөн оны 3-р сарын 11-нд болсон байгалын гай гамшгаас болж 15854 хүн амь насаа алдсан бөгөөд 3155 хүн одоо болтол ор сураггүй алга болсон гэж тооцогдож байгаа юм. Энэ өдрийг Япон улсад санан дурсаж байна. Тус улсын бүх зурагтын дэлгэцнээ жилийн өмнө болсон энэ үйл явдалд зориулсан болон сүйрэл болсон нутгуудад сэргээн босгох ажиллагаа хэрхэн явагдаж байгаа тухай нэвтрүүлгүүд өглөөнөөс эхлэн үзүүлсэн байна. Улс орон даяар энэ өдөрт зориулан тусгайлан бэлтгэсэн талбар дээр япончууд цэцэг өргөж байна. Байгалын гамшигт ихэд нэрвэгдсэн тус улсын зүүн хойд нутгийн хотууд болон Токио, Кобе болон бусад хотуудад дурсан санах ёслолын ажиллагаа болж байна. Анх удаа тус улсын түүхэнд эзэн хаан, ерөнхий сайд, засгийн газрын гишүүд оролцсон дурсан санах ажиллагаа улсын түвшинд болж байна. 2011 оны 3-р сарын 11-нд Японы зүүн хойд нутагт болсон 9 баллын хүчтэй газар хөдлөлт Зүүн японы агуу их газар хөдлөлт гэсэн албан ёсны нэртэй болсон юм. Энэ газар хөдлөлтөөс болж 30-40 метрийн өндөртэй цунами үүссэн юм. Энэ цунамигаас болоод “Фукусима-1” АЦС-д осол гарсан юм. Энэ ослоос болж тус станцийн эргэн тойрны 20 километрийн радиусын нутаг тусгаарлагдсан нутаг болсон юм. Үүнээс болоод ус, цай, ногоо болон бусад хүнсний бүтээгдхүүнээс радио идэвхит бодис илрэх болсон юм.