Иран улсаас шатах тослох материал импортлох явдлыг багасгах талаар Тегераны эсрэг хориг арга хэмжээг АНУ, ЕХ авсан ч гэсэн Япон улс ираны нефтийг импортлохоо үргэлжлүүлэх болно. Иран улсад суугаа Япон улсын элчин сайд Киници Кумано энэ тухай ираны ИРНА агентлагт мэдээлсэн байна. Иран улс нь японд нефть нийлүүлдэг гол улсуудын нэг учраас хоёр улсын хооронд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг японы тал сонирхож байна гэж дипломатч хэлсэн байна. Иран улсын банкны болон нефтийн салбарын эсрэг ЕХ-ноос тавьсан хориг арга хэмжээнд нэгтэхийг Япон улсад америкийн төлөөлөгчид ятгасан гэж урьд нь мэдээлж байсан юм. ЕХ-ны орнууд 7-р сарын 1 гэхэд ираны нефтийн импортыг зогсоох юм. Ираны санхүүгийн институцтэй хийх банкны ажиллагаанд хатуу хязгаарлалт тогтооно гэж хоригт заасан байна. Нефть нийлүүлсний төлөөх төлбөрийг Япон улс яаж хийхийг японы элчин сайд тодруулсангүй.