logo
Монгол Японы эдийн засгийн харилцаа чанарын шинэ шатанд гарлаа

Монгол Японы эдийн засгийн харилцаа чанарын шинэ шатанд гарлаа

2012/03/13
Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас экспортын зээл авах, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт төсөл хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн хамтын ажиллагааг эхлүүлэх тухай Сангийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн сайд Д.Хаянхярваа Японы төрийн банк болох Олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Х.Ватанабэ нар гарын үсэг зуржээ. Ингэснээр манай улс Японы буцалтгүй тусламж, дэмжлэг авдаг орноос  нэг шат ахиж харилцан ашигтай хөнгөлөлттэй зээл авч эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болж байна.
Манай улсын эдийн засгийн хурдацтай өсөлт, нэг хүнд ногдох ДНБ 3000 доллар давсан, цаашдаа эдийн засгийн өсөлт хадгалагдах төлөвтэй байгаа зэрэг эерэг үзүүлэлтүүд Японы зүгээс энэхүү санамж бичгийг байгуулах нэг баталгаа болжээ.
Ийнхүү эдийн засгийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргасан дээрх санамж бичиг нь хоёр улсын хөрөнгө оруулагчдад том боломж нээж өгч байна гэж Сангийн сайд Д.Хаянхярваа, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Х.Ватанабэ нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө онцлон тэмдэглэсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш