logo
Монголын Хөгжлийн банк Сүмитомо Мицүй банктай хамтран ажиллана

Монголын Хөгжлийн банк Сүмитомо Мицүй банктай хамтран ажиллана

2012/03/13
Монгол Улсын Хөгжлийн банк болон Японы “Сумитомо Мицуй банкинг” корпорацийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болжээ. Тус корпорацийн Ерөнхийлөгч Т.Китаяма, Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Л.Болормаа нар гарын үсэг зурсан байна. Энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож нэр хүнд бүхий ийм том компанитай хамтран ажиллах болж байгаа нь бусад томоохон хөрөнгө оруулалтыг Монгол руу татах бас нэгэн үүд хаалга нээгдэж байна. Монгол Японы харилцаа Стратегийн түншлэлийн замаар өргөжин хөгжиж, энэхүү түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулахад идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.  Манай хоёр орны бие биенээ нөхсөн харилцаа, хамтын ажиллагаанд энэ арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн байна.
Японы “Сумитомо Мицуй банкинг” корпорацийн Ерөнхийлөгч Т.Китаяма Монгол Улсын эдийн өндөр өсөлттэй гарч байна. Энэ өсөлт 10-20 жилд хадгалагдах төлөвтэй. Ийм цаг үед энэхүү хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг болох төслүүд Монгол Улсад хэрэгжиж байна. Дэд бүтэц, уул уурхай, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, хамтран ажиллах боломж нээгдэж байгаад талархалтай байгаагаа энэ үеэр илэрхийлээд Монголын Хөгжлийн банкны боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийн сургалтад хамруулах зэрэгт анхаарч ажиллах болно. Санамж бичгийг байгуулснаар бидний хамтын ажиллагаа хууль эрх зүйн хувьд баталгаажиж байна гэж хэлсэн үгэндээ тодотгожээ.

Монгол Улсын Хөгжлийн банк болон Японы “Сумитомо Мицуй банкинг” корпораци хамтран ажиллах боломж эрэлхийлэн санал солилцох уулзалтыг өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулжээ. Энэ уулзалтын үеэр хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцсон юм байна.
“Сумитомо Мицуй банкинг” корпораци нь нийт 111 их наяд иен буюу 1.4 их наяд ам.долларын хөрөнгө бүхий Япон улсын арилжааны томоохон банкуудын нэг бөгөөд олон улсын санхүүгийн зах зээл дээр төслийн санхүүжилтийн чиглэлээр гаршсан, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг компани ажээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш