logo
“Мөнхийн үсэг” саналын хуудасыг хэвлэнэ

“Мөнхийн үсэг” саналын хуудасыг хэвлэнэ

2012/03/13
Үнэт цаас хэвлэх эрх бүхий хэвлэлийн байгууллагуудын дунд явуулсан мэргэжлийн үнэлгээгээр “Мөнхийн үсэг” компани сонгогчийн саналын хуудсыг хэвлэх технологийн нарийн шаардлага хангаж байна гэсэн дүгнэлтийг АНУ-ын  “Dominion Voting Systems” компани гаргажээ. Энэхүү дүгнэлтийг харгалзан  Монгол Улсын  Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр болсон хуралдаанаараа  сонгон шалгаруултын дүнг баталгаажуулж, саналын хуудсыг “Мөнхий үсэг” компаниар хэвлүүлэхээр болсон байна. Мөн тус хуралдаанаар сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулж, техник хэрэгслийг хадгалах агуулахыг сонгох асуудлыг хэлэлцжээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш