Улаанбаатар хотын төв хэсгийн орон сууц, гудамж талбайд замбараагүй хаясан хогны талаар сурвалжилга бэлтгэлээ.
Нийслэл хотын өнгө төрх өдөр өдрөөр сайжирч байгаад хүмүүс ам сайтай байдаг. Гэвч гудамж талбайд замбараагүй хаясан хог хотын өнгө төрхийг гутааж байна.
Төв зам дээр арай хогоо асгахгүй ч орон сууц, байгууллагуудын өнцөг дамнуулан асгасан хогийн цэгүүд олон тааралдлаа.
Тухайлбал, бидний нэрлэж заншсанаар “Интерном” номын дэлгүүрийн хойно, төв замын хажууд ил задгай хог асгасан байлаа. Мөн 64 дүгээр дэлгүүрийн ойролцоо, автобусны буудлын урд талд “Arage”, “Хавай” рестораныхан хоёр оффисынхоо хоорондох завсарт хог асгах зориулалтгүй газарт томоохон хогийн цэг босгожээ.
Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн урд хэсэг “U&ME” pub болон 40 дүгээр байрны дунд ил задгай хог асгажээ. Энэ хогийг өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш нэг ч удаа ачаагүй аж. Тиймээс тэндхийн оршин суугчдын хогийн цэг болсон байна.
Тус хороонд орших Хүмүүнлэгийн ухааны их сургууль, МУИС-ийн оюутны дотуур байрны гаднах хогийн сав хэмжээнээсээ хэд дахин давсан хогтой болжээ. Оюутны байрны жижүүр “Дүүргийн ТҮК-ийнханд хог ачуулах дуудлага өгөхөд хогны машин хүрэлцэхгүй байна гэх шалтгаанаар ачдаггүй” хэмээн гомдоллож байлаа.
Энэ мэтчилэн эмх замбараагүй ил задгай асгасан хог их хотын өнгө төрхийг гутааж байна. Уг нь дүүргүүдийн ТҮК гэж хотын хогийг ачих үүрэгтэй байгууллага байдаг. Гэтэл тэдний ажилгүй, хариуцлагагүй байдлаас болж нийслэл хот хогондоо дарагдахад хүрлээ.
Хотын төв хэсгээр ил задгай, ийм олон хогийн цэг үүсчихсэн байгааг ТҮК-иуд хайхардаггүй бололтой. ТҮК-иуд гэр хорооллын хогийг ачиж цэвэрлэхээ байг гэхэд хотын төв хэсгүүдийн хогноос бага ч болов хугасалмаар юм даа.
Ийнхүү манай сурвалжлах хэсэг зөвхөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс сурвалжилга бэлтгэхэд энэ дүр зураг харагдаж байлаа. Манай сонин дараа дараагийн дугаартаа нийслэлийн бусад дүүргийн дүр төрхийг сурвалжилж цувралаар хүргэх болно.
ӨГЛӨӨНИЙ СОНИН