logo
Бүсгүйчүүд хэзээ дэлхийг удирдах вэ?

Бүсгүйчүүд хэзээ дэлхийг удирдах вэ?

2012/03/14
Бүсгүйчүүдийн хувьд орчин үеийн ертөнцөд өрсөлдөх чадварын хувьд илүүтэй зохицох болсон бөгөөд тэд илүү удаан насалж, сурах боломжтой нөхцөлд маш сайн суралцаж, илүү хөдөлмөрч байж чаддаг гэж «Ренессанс Капитал» группын итгэлд шинжээч Мерт Йидлик бичжээ. Мөн өөрчлөгдөж буй энэ ертөнцөд эмэгтэйчүүд шилдэг удиридагч байж чадна гэж сэтгэл судлаачид, эдийн засагчид үзэж байна.
Одоогоор “төмөр хатагтай” нарыг «төгс эмэгтэй удирдагч» хэмээн тооцож байна. Тухайлбал, зургаан жилийн турш засгийн эрхэнд байх хугацаандаа Маргарет Тетчертэй адилхан болохгүйг ихэд хичээж байгаа боловч түүнтэй улам адилхан болсоор байгаа Ангела Меркелийг дурдаж болно. Хэдий ХБНГУ-ын Канцлер дайныг өдөөгөөгүй боловч еврогийн бүсийг хямралаас гаргахын тулд санал болгож байгаа хатуу арга хэмжээнүүд нь дайн гарахад хүргэж болзошгүй юм.
Харвардын Их сургуулийн сэтгэл судлаач Стивен Пинкер “Бидний эрин үеийн шилдэг бүсгүйчүүд” номдоо, төрийн эрхэнд байгаа “төмөр хатагтай нар” бол эрчүүдийн мөн чанар үнэлэгддэг байсан “эрчүүдийн эрин үеийн” үлдэгдэл гэж бичжээ.
Хэрвээ зөвхөн бүсүйчүүд удирддаг байсан бол дэлхийд дайн тулаан хамаагүй цөөхөн удаа гарах байсан. Яагаад гэвэл, эмэгтэйчүүд шатлан захирах ёсыг бий болгодоггүй. Эрт дээр үед эмэгтэйчүүдийн толгойлдог байсан овог аймгууд хэн нэгэн рүү халдан довтлохын тулд хэзээ ч хоорондоо нэгддэггүй байсан гэж Пинкер бичжээ. Тэдний хувьд хорвоо ертөнц нь ямар нэг эд хөрөнгө олохоосоо илүү үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлээ хөгжүүлэх тодорхой орчин болдог аж.
Шатлан захирах ертөнцөд эмэгтэйчүүд бие даан засгийн эрхэнд гарсан тохиолдол маш ховор байдаг, хэрвээ чадсан нөхцөлд тэдний төр удирдан жолоодох арга барил нь эрчүүдийнхээс огтхон ч ялгарахгүй бөгөөд бүхий л амьдрал нь тэмцлийн талбар болон хувирсан байдаг.
Харин орчин үеийн ертөнцөд удирдлагын огт өөр арга барил шаардагдах болжээ. Өдгөө мэдээллийн байгууллагуудын сүлжээнд шатлан захирах ёс ноёрхох болсон бөгөөд ийм нөхцөлд хатуу чанга аргаар удирдахыг урьтал болгодог эрчүүдээс илүү итгүүлэх, зөвлөлдөх нь зайлшгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрдэг эмэгтэйчүүд ажиллах нь тохиромжтой.
Гэхдээ бүсгүйчүүд дэлхийд ноёрхлоо тогтоох хараахан болоогүй байна.
«Grand Thornton IBR» компанийн судалгаанаас үзвэл, сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд бүх удирдах албан тушаалын дөрөвний нэг хувийг эзэлж байгаа ажээ. Тэд бизнесийн ертөнцөд байр сууриа илүү ихээр бататгажээ. Өнгөрсөн онд бүх удирдагчдын 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан байна. Гэхдээ энэ үзүүлэлт жилээс жилд унаж байгаа юм. 2007, 2009 онд бүсгүйчүүд бизнесийн удирдлагын 24 хувийг атгаж бай..
Тэднээс зөвхөн гуравны нэг нь л албан тушаалын шатаар ахиж чаддаг. Жишээ нь өнгөрсөн жил «Grand Thornton» компанийн гүйцэтгэх захирлуудын ердөө 8 хувь нь бүсгүйчүүд байв. Fortune Global 500 хэмээх жагсаалтад багтдаг дэлхийн томоохон компаниудын 500 гүйцэтгэх захирлын ердөө 12 нь эмэгтэйчүүд байжээ. Өнгөрсөн онд энэ тоо 3 хувиар их байжээ. Харин Азийн орнуудын бүсгүйчүүд л тушаал илүүтэйгээр ахиж чадсан бөгөөд тухайн орнуудад компанийн захирлуудын 17-гоос 30 хувь нь эмэгтэйчүүд юм.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш