logo

"Мөнгөн мод" шагналын эзэд тодорлоо

2012/03/14
Энэ жил 20 насны ойтойгоо золгосон Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчдэд шагналын хур бууж «Мөнгөн мод» шагналын эзэд тодорлоо.
Энэ сарын 9-нд БСШУЯ-наас зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлчдэд олгодог «Мөнгөн мод» наадмаас Морин хуурын чуулгын залуу хуурч Н.Жигжиддорж «Оны шилдэг хөгжимчин»-өөр шалгарч «Мөнгөн мод»-ын эзэн боллоо.
Дөрөв дэх жилдээ зохион бай­гуулж байгаа тус наадмын анхны «Мөнгөн мод» шагналыг «Оны шилдэг хөгжимчин» -өөр шалгарсан ятгач О.Мөнхтогтох хүртэж байсан юм. Энэ жилийн «Мөн­гөн мод» наадмын шилдгүүдийг танил­цуулж байна.
Шилдэг хөг­жим­чин: -Морин хуурын чуулгын морин хуурч Н.Жигжиддорж
Шилдэг бүжигчин: -Үндэсний дуу бүж­гийн чуулгын бүжиг­чин О.Тулга
Шилдэг дуучин: -Ул­сын дуурь, бүж­гийн эрдмийн теат­рын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин
Тайз дэлгэцийн шилдэг найруулагч: -УДЭТ-ын найруулагч, Соёлын тэр­гүүний ажилтан Н.Наранбаатар
Тайз дэлгэцийн шилдэг эмэгтэй жүжигчин: -УДЭТ-ын жүжигчин, Гавьяат жүжигчин С.Сарантуяа,
Тайз дэлгэцийн шилдэг эрэгтэй жүжигчин: -УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ,
Тайз дэлгэцийн шилдэг зураач: -УДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ган­баатар нар тус тус шилдгээр шал­гарч «Мөнгөн мод» шагналын эзэд болов.
Д.Өлзий
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш