Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байгаа U-13, U-15, U-17 насны багуудын шигшээ тоглолт МХБХ-ны футзалын ордонд болж байгаа бөгөөд шигшээ тоглолтууд эхэллээ.
Улаанбаатараас шалгарсан нас болгоны ангиллын дөрөв дөрвөн багаас гадна аймгийн шигшээ болон аймгуудын клубуудын шигшээ багууд тоглож байна. Энэ удаагийн МХБХ-ны футзалын Цомын тэмцээнд U-13 насанд 8 баг, U-15 насанд 12 баг, U-17 насанд 11 багийн нийт 400 гаруй хүүхэд, багачууд өрсөлдөж байгаа юм. Хамгийн хол аймаг Дорнод аймгаас баг тамирчид хүрэлцэн ирсэн бол анх удаагаа Өвөрхангай, Дорноговь аймгийн шигшээ багууд оролцож байгаа юм.
Цомын төлөө өрсөлдөөн 2012 оны гуравдугаар сарын 18-ны өдөр өндөрлөна. Энэхүү тэмцээний нас болгоны ангилалд Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэн бэлтгэл сургуулилтыг хийлгэх юм. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын шигшээ багийн хамгийн ойрын тоглолт бол 2012 оны дөрөвдүгээр сарын 16-29-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод явагдах 14 хүртэл насны Зүүн бүсийн фестиваль юм. Энэхүү фестивальд нийт 10 гаруй орны 22 хүүхдийн бүрэлдэхүүнтэй багууд оролцоно.