Манай оронд боловсролын салбарт ажиллаж байгаа олон эмэгтэй багш нарт тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцэх цаг хэдийнэ болжээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг тохиолдуулан бид Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын ажлын албаны дарга Б.Одгэрэлтэй уулзаж ярилцлаа.
-Өнөөдөр боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлууд шийдвэрлэгдэж чадаж байна уу?
-Төр засгийн газраас Монгол улсын тогтвортой хөгжлийн үндсэн батлагаа нь хүн ардын бүтээх чадвараар тодорхойлогдоно гэж үздэг. Тиймдээ ч боловсролын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч иргэнийхээ боловсролын чанарыг дээшлүүлэхэд анхаарч байна. Монгол Улсын боловсролын тогтолцоо 12 жилд шилжиж , зургаахан настай балчирхан хүүхдүүд сургуулийн алтан босгоор орж ирдэг болсон. Нэгд. Сургалтын шинэ стандартыг хэрэгжүүлэх, Хоёрт: Багш нарын шавь нартаа сургах арга барилд шинэчлэл өөрчлөлт гаргах чиглэлээр боловсролын салбарт шинэчлэлт явагдаж байна. Олсон ололт ч бий. Бас засч залруулах шаардлагатай асуудлууд ч байна. Сургууль боловсролын агуулга, стандарт цаасан дээр шинэчлэгдэж ,эрх зүйн зохицуулалт тал нь орхигдож яваа. Бодлогын шинжтэй өөрчлөлт арга хэмжээ авахаасаа өмнө аж ахуйн шинжтэй ширээ сандал ,компьютер төдийхнөөр цагийг өнгөрөөж, хөгжлийг түүгээр сэтгэж ойлгох хандлага ердийн үзэгдэл болсонд сэтгэл эмзэглэж явдаг. Сургалтын стандарт эзэмшүүлэлт , багшилж буй боловсон хүчний чадвар чадавхи, сургах арга барил , давтан сургалт ,мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зэрэг асуудал нь боловсролын салбарт явагдаж байгаа шинэчлэлтийн үндсэн суурь цогц бодлого гэж ойлгогддог.
-Та багш нарын үүрэг оролцоог, тэр дундаа эмэгтэй багш нарыг дэмжиж ажиллах шаардлагатай гэсэн санааг гаргаж байсан?
Тийм ээ. Бид Монгол эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэх хэрэгтэй тийм цагийн эзэд гэдгээ юуны өмнө ойлгох хэрэгтэй байна. Монголын багш нарын төлөө үгээ хэлэх цаг нь болсон. Дийлэнх олонхийн төлөөлөл болсон эмэгтэй багш нарыг дэмжих шаардлагатай юм. Техник технологи хөгжиж байгаа эрин зуунд цаг үеэ дагаад багш нар ч гэсэн мэдлэг боловсролоо дээшлүүлж ямагт хөгжиж байх хэрэгтэй. Багшийн хөгжил нь тэр тусмаа эмэгтэй багш нарын мэдлэг,чадавхи арга барилын өөрчлөлт нь , улс орны хөгжлийг илэрхийлэгч хүүхэд багачуудад шууд утгаараа нөлөөлдөг. Энэ нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үндсэн батлагаа болох юм. Бид удахгүй улс төрийн хариуцлагатай сонголт хийх болно. Эмэгтэй нэр дэвшигч та бүхнийг мөрийн хөтөлбөртөө ,багш нар тэр тусмаа эмэгтэй багш нарын “армийг “дэмжих заалтуудыг тусган түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж улс эх орон ,үр хүүхдийнхээ ирээдүйг мөнхөд гэрэлтэй байлгахын төлөө ажиллаасай гэж хүсч байна.
-Боловсролын салбарт нийт багш нарын ихэнхи хувийг эмэгтэй багш нар эзэлдэг юм шиг. Тэдгээр багш нарын нийгмийн амжиргааны төвшин хэр байдаг вэ?
-Тэгэлгүй яахав. Энэ салбарт олон мянган эмэгтэйчүүд багшилдаг . Хариуцлагатай сонголт хийж хамтдаа бүтээж, цугтаа хөгжин дэвших түүхэн энэ цаг мөчид эмэгтэйчүүдийн үүрэг онцгой ач холбогдолтой. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад ажиллаж байгаа эмэгтэйчүүд нийлэхээрээ боловсролын салбарт дахь нийт ажиллагсдынх нь 86 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Багш нарын төлөө дуу хоолой нийлүүлэн үзэл баримтлалаа илэрхийлэх цаг аль хэдийнэ болжээ. Хамгийн их цаг, оюуны хүчийг зарцуулаад хамгийн бага цалин, авч суугаа эрдэмтэн багш нарыг дэмжихийн хэрээр Монгол Улсын ирээдүй улам гэрэл гэгээтэй болох учиртай. Багш нар ямар сайндаа ажил хаях вэ дээ. Тэд хөдөлмөрлөх эрх, мэргэжлийн эрх чөлөөнийхөө төлөө биш , харин хуульд заагдсан нийгмийн баталгааныхаа төлөө, хөдөлмөрийнхөө үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөө улс төрийн тайван тэмцлийн үйл ажиллагаа явуулсан. Учир нь 30 жил ажилласан багш нь 350,0 төгрөгний цалин авч харин гурван жил ажиллаж байгаа нь 240,0 төгрөгний цалинтай байгаа нь одоогийн үнийн өсөлттэй харьцуулаад үзэхэд амьдралд хүрэлцэхгүйн нь тодорхой шүү дээ. Энэ нь багш нарын цалинг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. Харин сая батлагдсан хуулиар бүхий л амьдралаа хүүхдүүдэд зориулсан багш нар 24 сарын хөдөлмөрийн хөлстэйгээ тэнцэх хэмжээний тэтгэмж авах болсныг зөв шийдвэр болжээ гэж үзэн дэмжиж байна.
- Боловсролын салбарт хийгдэж байгаа өөрчлөлт нь Монгол улсын ирээдүйн төлөө хийгдэж байгаа өөрчлөлт гэж ярьцгаадаг. Та санал нийлэх үү?
-Улс орны хөгжил монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрдэм мэдлэг ,хүмүүжил амьдрах арга барил бүтээх чадвараас шалтгаална шүү дээ. Тиймээс ч сурган хүмүүжүүлэгч багш нарынхаа асуудалд анхаарч , сургууль боловсролд бодлогын болон зарчмын шинжтэй өөрчлөлт зайлшгүй хийх хэрэгтэй байгаа юм л даа.
- Хамгийн ойрхоны жишээ?
-Сургуульд ажиллаж байгаа багш нарын жендерийн асуудал. Жендер гэхээр эмэгтэйчүүдийн эрхийг ярьж бичиж, өрөөсгөлөөр ойлгодог болсон байна лээ. Үгүй юмаа. Энэ чинь хүйсийн тэгш харилцаа шүү дээ. Эрэгтэй багш нарын тухай би ярих гэж байна л даа. Тэднийг арван жилийн сургуульд олноор ажиллах нөхцөлийг бүрдүүлж ”аав” хүний ноён нуруу ,холыг харах монгол ухаан, уужуу тайван сэтгэл,бизнес болон техник сэтгэлгээ , амьдрах ухаанд хүүхдүүдийг суралцуулах хэрэгтэй байна. Магадгүй боловсролын салбар дахь хамгийн оновчтой өөрчлөлт түлхүүр шинэчлэлт байхыг би үгүйсгэхгүй.
-Сур сур бас дахин сур гэж багш нар сургадаг байлаа. Сурах арга замыг чиглүүлэгч багш нарын оролцоо маш чухал юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд үйл ажиллагаа явуулж, байгаа тань баярлалаа. Танд үг хэлэх боломж олгож байна?
-Баярлалаа. Эгч нь боловсролын төлөө өөрийн амьдралынхаа 25 жилийг зориулсан багш хүн . Багш миний хувьд сургууль гэдэг хоёрдахь гэр ,гэгээлэг оюунлаг мөртлөө олон тулгамдсан шийдвэрлэвэл зохих асуудалтай ажлын маань орчин байдаг. Чанартай боловсролыг өндөр мэдлэгтэй, сургах арга барил сайн эзэмсэн багшгүйгээр төсөөлөх боломжгүй. Бид бүгд багштай. Сайн муу гээд олон янзаар л шавь нар маань хожмын өдөр ярьж байдаг. Гэхдээ багш бид идэх хоол, өмсөх хувцас, ар гэрийнхээ асуудлыг хойш нь тавин олны үр хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Тааруухан заадаг багш байсан ч, ааш муутай гэж хэлэгддэг байсан ч сэтгэл дотроо хүний хүүхдийг өөрийнхөө үр шигээ өмөөрч хайрласан ээжүүд байдаг. Хүн бүр ямар нэгэн байдлаар багшаас бүхий л амьдралынхаа туршид эрдэм мэдлэг,амьдрахуйн ухааныг сурсан байдаг.
Багшгүй хэн нэгэн байдаг гэж би л лав сонсоогүй юм байна. НҮБ-ийн Юнескогоос суралцахуйн тулгуур дөрвөн баганыг: 1. Мэдэхийн тулд , 2. Хийхийн тулд, 3.Оршин байхын тулд, 4. Хамтдаа нийгэмшин амьдрахуйн тулд гэж томьёолсон байна. Энэхүү суралцахуйн ухааныг дипломгүй өвөг дээдэс маань дипломтой багш нараар дамжуулан үр хүүхүүддээ,хойч үедээ өвлүүлэн сургасаар ирсэн.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Зүгээр дээ. Монголд чадварлаг мэргэжилтэн олноор бэлтгэгдэж эх орныхоо хөгжлийн төлөө хамтдаа хичээцгээе гэж хэлье дээ.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм