Та буруугүй, тэд ч мөн адил. Гэхдээ эрдэнэт хүмүүсийг буудан хөнөөсөн аймшигт цуст аллагыг булаад ч бултайж байх юм. Монголчуудын түүхийн хуудсыг жил жилээр нь сөхөн үзвэл 2008 он. Тэр дундаа “Долоон сарын нэгэн” гэсэн цуст аллага хар тамга болон мөнхлөгджээ. Тэр болгон дэлхийн дахинаа сонсогдоод байдаггүй Монголчууд энэ өдөр олон улсын мэдээллийн бараг бүх телевизийн сувгуудаар цацагдаад амжсан. Энэ нь ч бидний хувьд бахархаад байх зүйл огтоос биш. Одоо бүгдийг эргэн санья. Сонгуулийн дүнг хэн хүнгүй бүгдээр хүлээж , ялангуяа МАХН, АН хоёрын аль нь төрийн эрхийг барих асуудал шийдэгдэх цаг ойрхон байв. Гэтэл Ардын нам “Хувьсгалт/ -ынхан шуугиан дэгдээж “Бид яллаа” хэмээн сонгуулийн дүнг орон даяар түгээн зарлаж, сонгогчидод амалснаа биелүүлнэ гэж намын дарга С.Баяр мэдэгдлээ. Гараагүй дүнг гаргачихаад байгаа нь энэ юм. Үймээн самууны эхлэл эндээс ургаж, Ардын нам “МАХН”-д луйвардуулсан саналаа авъя гэсэн уриан дор сонгогчид туг далбаа өргөн МАХН-ын цагаан байрруу жагсаалаар хөвөрч, учир мэдэхгүй залуучууд даган баясч, тэдний эгнээг улам өргөтгөж өглөө. МАХН ялалтын баяраа Сүхбаатарын талбайд хийнэ. Тэнд монголын одууд оролцсон бүх нийтийн шоу концерт тоглох зар түймэр мэт түгж, түүнийг үзэхээр очсон багачуул жагсаалыг дагалдсан хэрэг. Удалгүй цагдаагийн хэсэг МАХН-ын байрны үүдэнд эгнэн жагсалаар орж ирээд хамгаалалтанд шилжиж сүрлэг харагдаж байлаа. Жагсагчид нэн тайван. О.Магнай цагдаа ард түмний хүүхдүүд. Та бид ч ард түмний хүүхдүүд. Эрх баригчид ард түмний хүүхдүүдийг хооронд нь зодолдуулах гэж байна. Цагдаа бидний талд. Цагдаагийн эсрэг ямар нэгэн үйлдэл гаргахгүй байхыг харинч уриалж байлаа. Мөн хаяа нэг чанга яригчаар сонгуулийн дүн будилсан, хэрхэн луйвар болсныг зарлаж сонсогдоно. Цагдаагийн жагсаалд дөхөж очсон хэнийг ч болов цахилгаан бороохойн дуу сонсгон намын байрын хамгаалалт чанга хатуу байгаа нь илэрхий харагдана. Гэтэл МАХН-ын цагаан байрын зүүн өнцгийн нэгэн өрөөнөөс утаа савсаж дотроосоо гал гарч эхэллээ. Төдийлөн удалгүй утаа уугаад унтарч байх шиг. Гал командын машин нэг хоёр эргэж тойроод буцаад ор сураггүй алга боллоо. Гэтэл тэртээ гурван давхарын баруун талын өрөөнөөс гал гарч, жагсагчид шуугиж, цагдаа нарын зүгээс үе үе жагсадчид руу дайрч, бороохойн дуу сонсгоод эргэж хамгаалалтынхаа ард шурган орцгооно. Нэг ёсондоо өдөж ч байгаа юм шиг. Өөрсөдрүүгээ “ гал дуудна” гэж цэргийн хэлээр ойлгодог байхаа. Залуучууд цагдаагийн хамгаалалт руу чулуу нүүлгэж гарлаа. Тийм л үйл ажиллагаа улам даварсаар энэ үймээн тэнгэрт хадах нь тэр дээ. Цагдаагийн зүгээс ч резинэн сумаар гэсэн байхаа буудаж, хэд хэдэн хүний хүзүү хоолой , ертөнцийг харах мэлмийг онож, цус урсгаж эхэлдэг юм байна. Амьсгал боогдуулах, нулимс асгаруулах хий ч хэрэглэсэн байх. Цусаа үзсэн залуучууд улам дэвэрч дайрч байгааг тогтоохын аргагүй болж, МАХН-ын цагаан байшингийн зүүн үзүүрт тусгай зориулалт бүхий дарга нар нь авч хэрэглэдэг архины нууц дэлгүүр ажилладаг байж. Тэр архины өрөөнүүд галыг улам дэврээж байсан юм билээ. Архичин, согтуу залуучууд гэдэг нь тэр дэлгүүрийн цонхоор орж, архи виски гаргаж, хэрхэн согтуурч байгааг цэнхэр дэлгэцээр бид олонтаа л харцгаас ан. Ийм л байдалтай харуй бүрий болж, ихэнх нь гэр гэрийн зүг хөдлөж, цөөн хэдхэн залуучууд үлдсэн нь харагдаж байна лээ. Удалгүй шөнийн харанхуйтай золгож, МонголУлсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчилсэн байдлаар Онц байдал зарласан юм даа. Онц байдал зарласан бүсэд хэд хэдэн эрдэнэт хүний амь насыг байлдааны галт зэвсгээр хөнөөсөн энэ цуст аллагын эздийг олж илрүүлэх ажиллагаа одоо ид үргэлжилж байна. С.Баяр “ Молтовын коктейль” хэрэглэсэн гэдэг. Жагсаалд оролцогчид байлдааны ийм төрлийн тэсэрч дэлбэрэх бодисыг хаанаас олж ирсэн байхав. Монголын тагнуулын байгууллагыг тэр үед гартаа барьж байсан Ерөнхий сайд С.Баяр үүнийг шүүхийн өмнө хэлж өгөх үүрэгтэй. Иргэдийн дунд буу авч явсан мэдээлэл байгаа СКИЗ гэж тодхон мэдээлж байсан ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил түүнийг олж илрүүлсэн байх учиртай.
Ц.Мөнх-Оргил сайдын энэ үг зүгээрч нэг амны хоосон хий биш цаанаа маш их нарийн учиртай холын бодлоготой гүтгэлэг. Гэмт хэргийн ул мөрийг баллаж, холдуулах гэсэн санаатай үйлдэл гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна. Байлдааны СКИЗ- АКА гэсэн маркийн гал зэвсэг нэг төрлийн ижил сумаар цэнэглэгддэг онцгой хүчин чадалтай гэдгийг цэргийнхэн андахгүй. Цагдаа АКА-аар хүмүүс рүү буудсан гэж мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байна. Гэтэл Онц байдлын штабын дарга ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил тэр үед жагсагчдын дунд буутай хүн явсан мэдээлэл байна. СКИЗ гэж дөрвөн жилийн өмнө түүний хэлсэн үг. Цагдаагийн бие бүрэлдэхүүнээр үйлдэгдсэн гэмт хэргийг жирийн иргэд рүү чиглүүлж зайлуулах гэсэн санаархал биш гэж үү? Цагдаа гал нээчихлээ гэдгийг Ц.Мөнх-Оргил мэдэж байсан учраас цагдаагийн гэмт үйлдлийг халхавчлан нууж иргэдийг худал ташаа мэдээллээр төөрөгдүүлж байжээ гэсэн хууль эрх зүйн дүгнэлтийг одоо хийж болохоор байна. АКА-аар буудсан гэдгийг нотлох сумны хонгио олноор гарч ирсэн. Түүнийг Ц.Мөнх-Оргил гишүүн АКА-ных биш СКИЗ-ээр буудсан сумны хонгио гэж хэлээд байгаа хэрэг. Түүний хэлснээр тэр нь цагдаа биш тусгай алуурчид болох нь л дээ. Түүнийгээ үнэмшилтэй болгох зорилгоор тэрээр бас цагдаа буудсан бол би хар толгойгоороо хариуцана ч гэж хэлж байсан санагдана. Онцгой байдлын бүсэд эргэн тойрон бүрэн хамгаалалтанд авсан тэр газарт хүн буудсан нь цагдаагаас өөр хэн байхав. Үүнийг С.Баяр, Ц.Мөнх-Оргил ялын төлөвлөгөө сонссон цагдаагийн генерал, хурандаа нар шүүхийн өмнө хариулна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн буудах тушаал өгсөн гэдэг нь бараг тодорхой болоод байгаа юм биш үү. УИХ-ын нээлттэй хэлэлцүүлгийн үед голд уу дээрээс тушаал өгсөн гэсэн мэдээ, мэдээлэл цацагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр би буудах тушаал өгөөгүй гэдгээ маш тодорхой ил тод илэрхийлсэн. Одоо Онц байдлын штабыг удирдаж байсан ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргилоос тиймч хол зайлахгүй. Тэрээр саяхан цагдаад хэрэг хүлээлгэвэл хилс хэрэг болно гэж сонинд ярилцлага өгсөн байсан. Цагдаад биш харин Ц.Мөнх-Оргилд хэрэг хүлээлгэх цаг ойртож байгааг мэдэрч хууль ,шүүх эрх мэдлийнхэнд хөндлөнгөөс дарамт үзүүлж нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэхээс өөр аргагүй мэдээлэл юм. Цагдаагийн удирдлага дээд газрын дарга нарын шийдвэргүйгээр гал нээх тушаал хэзээч өгөхгүй. Тийм эрх ч тэдэнд байхгүй. Хурандаа Батсүх цагдаагийн эргүүлийн машин дотроос жаал хүүг буудаж унагаахыг харсан цагдаа манай дарга ямар сайн бууддаг юм бэ гээд бахархаж байгаа баримт нийтэд дэлгэгдсэн. Хурандаа хууль шүүхийн шийдвэргүйгээр гал нээнэ гэдэг дураараа дургисан бүдүүн зүрхтэн биш дээд газрын тушаал байгаа учраас буудалгүй яахав. Цагдаагийн генерал, хурандаа нар дээрээс хэн тушаал өгсөн, хэрхэн хэрэгжүүлсэн үйлдлийг үнэний шүүхийн өмнө хэлэх нь шударга ёсонд нийцнэ. Үнэнийг өчиж чадвал өөрсдөө ч ял зэм үүрч нэгэн насны зовлон тээж явахаас чөлөөлөгдөнө. Хойчийн маргааш аль аль талдаа сургамж болно. Монголын ард түмний сэтгэлд гэрэл гэгээ өгч, үр хүүхэд, гэр бүл төрөл төрөгсөддөө үнэн ямагт цагаан мөртэй байдгыг харуулна. Дээдсийн түүгээр яваа гайг үүгээр арай дуудаж өөрсдөө үүрч гарна гэж бодож яваа биш байлтай.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм